Шууд Chart

Швед хилийн хяналтаа чангатгав

2016-01-05 10:13:08

Швед улс цагаач дүрвэгчдийн урсгалыг хязгаарлах зорилгоор хилийн хяналтаа чангатгалаа. Шинэчилсэн журмаар Дани улсаас Эресунн гүүрээр дамжин Шведэд нэвтэрч байгаа бүх хүний бичиг баримтыг шалгаж, бичиг баримтгүй хүмүүсийг хил нэвтрүүлэхгүй байхаар болжээ.

Энэ журам автобус, галт тэрэг, гатлага онгоц зэрэг бүх төрлийн тээврийн хэрэгслээр зорчигчдод үйлчлэх юм байна. Мөн Даниас Швед рүү галт тэргээр зорчиж байгаа хүмүүс Копенгагений нисэх буудалд галт тэргээ сольж, иргэний үнэмлэх шалган нэвтрүүлэх цэгээр дайран өнгөрөхөөр болжээ. Өмнө нь Данийн нийслэл Копенгаген хотын галт тэрэгний төв буудлаас Эресунн гүүрээр дамжин Швед рүү шууд зорчих боломжтой байсан юм.

Харин шинэ журмаар энэ боломж хаагдаж байна. Данийн компаниуд Шведийг зорьсон галт тэрэгнүүдийнхээ тоог бууруулж, аяллын хугацаа уртасч байгааг үйлчлүүлэгчиддээ санууллаа. 40 минутад зорьсон газраа хүрдэг байсан галт тэрэг бичиг баримтын шалгалтаас үүдэн 30 минут хожимдож байгаа юм. Шведийн зорчигч тээврийн галт тэрэгний төрийн мэдлийн компани шинэ журмыг хэрэгжүүлэх боломжгүйгээсээ үүдэн Даниас ирэх, очих чиглэлд үйлчилгээгээ цуцласан байна.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Швед хилийн хяналтаа чангатгав  
Үзсэн: 562 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй