
Дөрвөн жилийн өмнө Ким Чен Ун БНАСАУ-ын удирдагч болсноос хойш Умард Солонгосоос Өмнөд Солонгос руу зугтагсдын тоо хоёр дахин буурчээ. Өмнөд Солонгосын нэгдлийн асуудал эрхэлсэн яам энэ тухай мэдээлж байна. Тус яамны мэдээгээр өнгөрсөн 2015 онд Хятад болон бусад орноор дамжиж Өмнөд Солонгост нэг мянга 277 хүн ирсэн нь 2011 оны үзүүлэлтээс 52.8 хувиар бага байгаа юм. 2011 онд хоёр мянга 706 хүн Өмнөд Солонгос руу зугтан ирж байсан байна. Ким Чен Ун засгийн эрхэнд гарснаар Умард Солонгосоос ирдэг дүрвэгчийн тоо жил ирэх тусам багасч байгааг Өмнөд Солонгосын нэгдлийн асуудал эрхэлсэн яам тэмдэглэж байна.
Одоогийн байдлаар Өмнөд Солонгост янз бүрийн аргаар ирсэн умардын 26 мянга орчим хүн амьдардаг. Социологийн судалгаанаас үзэхэд Өмнөдөд зугтан ирсэн умардууд Өмнөд Солонгост нэлээд “таагүй” байдалд амьдардаг, ихэнх тохиолдолд тэд янз бүрийн хавчлагад автаж, хамт олон дунд тоглоом тохуу болдог байна. Үүнтэй холбогдуулан хүний төлөө тэмцэгчид эрх баригчдад хандаж, умардын дүрвэгчдийг нийгэмшүүлэх, дасан зохицоход нь илүү их хүч чармайлт гаргахыг уриалж байна.
Умард Солонгосоос Өмнөд Солонгос руу дүрвэгчдийн тоо буурчээ | ||
Үзсэн: 681 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.