
Хятадын хойд нутагт нийтийн тээврийн автобусанд гал гарчээ. Ниншя Хотонгийн үндэстний өөртөө засах районд болсон энэ хэрэг явдлын улмаас 14 хүн амь үрэгдэж, 31 хүн түлэгдэж гэмтсэн талаар “Ассошиетэд пресс” агентлаг мэдээлж байна. Орон нутгийн цагаар өнөө өглөө долоон цагийн үед тус районы нийслэлд явсан автобус гэнэт галд автаж, зорчигчдын зарим нь автобуснаас гарч чадалгүй амь үрэгджээ. Галыг бүрэн унтрааж, гэмтэж түлэгдсэн хүмүүсийг ойролцоох эмнэлэгт хүргэсэн талаар холбогдох албаныхан мэдээлж байна.
Харин галын учир шалтгааныг хараахан тодруулж чадаагүй байна. Хятадад сүүлийн жилүүдэд нийтийн тээврийн хэрэгсэлтэй холбоотой энэ мэт ноцтой осол их гарах болсон. Үүнтэй холбогдуулж тус улсын эрх баригчид нийтийн тээврийн аюулгүй байдлыг чангатгахаа амлаад байгаа юм. 2013 онд Хятадын өмнөд хэсэгт нэгэн эрэгтэй амиа хорлох зорилгоор нийтийн тээврийн автобусанд гал тавьж, өөрийгөө оролцуулан 47 хүний аминд хүрсэн тохиолдол гарсан. Энэ нь Хятадад нийтийн тээврээр зорчиж явсан хамгийн олон хүн амь үрэгдсэн хэрэгт тооцогдож байгаа юм.
Хятадад нийтийн тээврийн автобусанд гал гарчээ | ||
Үзсэн: 400 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.