Шууд Chart

Б.Билгүүн хоёрдугаар тойргийн эхний тоглолтдоо 41 оноо авчээ

2016-01-05 16:40:50

Үндэсний супер лигийн хоёрдугаар тойргийн хоёр дахь тоглолт "SBL Хасын Хүлэгүүд" болон Баянзүрх дүүргийн "Их өргөө Аравтууд" багийн хооронд боллоо. Тоглолт эцсийн мөч хүртэл ширүүн өрсөлдөөнтэй үргэлжилсэн бөгөөд дөрөвдүгээр үеийн төгсгөл хүртэл "Хүлгүүд"-ийн хурдан довтолгоог зогсоошгүй байснаар тэд хожил байгууллаа.

"SBL-Хасын Хүлэгүүд" энэ улиралд анхны лигонер тоглогчоо багийн бүрэлдэхүүндээ авч ирсэн ч Harris супер лигийн эхний тоглолтдоо өөрийгөө төдийлөн харуулж чадсангүй. Харин ОУХМ Б.Билгүүн онцгой тоглолтоо үзүүлж 41 оноо, самбараас 9 бөмбөг авалт гүйцэтгэж багаа хожилд хөтөллөө.

Түүнд А.Бямбадорж 16 оноо, О.Сэргэлэн 14 оноо, 6 ашигтай дамжуулалт, самбараас найман бөмбөг авалт, Б.Батжавхлан 12 оноо, А.Энхтүвшин 11 оноо, самбараас 12 бөмбөг авалт тус тус гүйцэтгэн тусласнаар баг нь хожил авлаа.

Харин "Их өргөө Аравтууд"-ын хувьд эцсийн мөчид хожигдол хүлээсэн ч тэдний сэлгээний тоглогчдыг магтах хэрэгтэй. Өмнөх тоглолтод сэлгээний тоглогчид нэг ч оноо аваагүй байсан муу үзүүлэлттэй байсан бол энэ удаад сэлгээнийхэн оноог явуулж байсан юм.

Тэдний сэлгээ 25 оноо авсан нь өмнөх тоглолтуудтай харьцуулахад  маш өндөр үзүүлэлт. Мөн С.Өрнүүнбилэг 22 оноо, Д.Мөнхтүвшин 15 оноо, Ш.Сэдбазар 15 оноо, 8 ашигтай дамжуулалт, сэлгээнээс гарч тоглосон Н.Улаанхүү 14 оноо тус тус гүйцэтгэсэн ч баг нь хожигдсон юм.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Б.Билгүүн хоёрдугаар тойргийн эхний тоглолтдоо 41 оноо авчээ   
Үзсэн: 1345 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй