
ОХУ-ын шинэчлэн баталсан Үндэсний аюулгүй байдлын стратегийг сайшаан дэмжиж байгаагаа Хятад улс илэрхийллээ. Өнгөрсөн онд Оросын Ерөнхийлөгч Владимир Путин, Хятадын дарга Си Зиньпин нар таван удаа уулзаж ярилцахдаа хоёр орны харилцааг ойртон нягтруулах чухал тохиролцоонд хүрсэн гэдгийг Хятадын Гадаад хэргийн яам онцолж байна.
“Олон улсын болон бүс нутгийн нөхцөл байдал яаж ч өөрчлөгдсөн Хятад, Орос хоёр орон стратегийн түншлэлээ батжуулж, уялдаа холбоотойгоор хамтран хөгжих хэрэгтэй. Мөн НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн орнуудын хувиар дэлхийд шударга ёс, энх тайван, тогтвортой байдлыг сахиулахад хамтран зүтгэх учиртай” гэж тус яамны мэдэгдэлд дурджээ.
Хятад, Орос хоёр улс хамтын ажиллагаа, харилцан ашигтай байдалд түшиглэсэн олон улсын харилцааны шинэ үеийг эхлүүлэхэд хамтран зүтгэх болно гэдгийг Хятадын Гадаад хэргийн яам онцлон тэмдэглэсэн байна.
БНХАУ ОХУ-ын үндэсний аюулгүй байдлын шинэ стратегийг дэмжив | ||
Үзсэн: 1063 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.