Шууд Chart

Умард Солонгос устөрөгчийн бөмбөг туршсаныг олон улс зэмлэн буруушааж байна

2016-01-07 09:06:55

Өчигдөр Умард Солонгост орон нутгийн цагаар өглөөний 10 цагт устөрөгчийн бөмбөг амжилттай туршсан талаар тус улсын төрийн мэдлийн төв телевиз мэдээлсэн. Энэ мэдэгдэл үнэн эсэхийг нягтлахаар Өмнөд Солонгосын гадаад хэргийн яам шуурхай хуралдсан бөгөөд ерөнхийлөгч Пак Кын Хе Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөө зарлан хуралдуулсан байна.

Үүнээс гадна Японы ерөнхий сайдын ажлын албанд холбогдох яам агентлагуудын дээд албан тушаалтнууд шуурхай уулзалт хийжээ. Умард Солонгос устөрөгчийн бөмбөг туршсан явдлыг Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пак Кын Хе, Японы ерөнхий сайд Шинзо Абэ нар үндэсний аюулгүй байдалд нь ноцтой заналхийлсэн үйлдэл гэж үзэн, эрс буруушааж байгаагаа мэдэгдээд байна. Харин  Умардтай сайн харилцаатай гэгддэг Хятадын засгийн газар энэ талаарх байр сууриа илэрхийлээгүй байна.

Умард Солонгос устөрөгчийн бөмбөг туршина гэдгээ Хятадад урьдчилж мэдэгдээгүй байсан гэж Өмнөд Солонгосын төрийн мэдлийн Ёнхап агентлаг уламжиллаа. Хэрэв үнэн гэдэг нь батлагдвал энэ удаагийн туршилт Умардын хийсэн цөмийн дөрөв дэх туршилт, харин энэ туршилтандаа устөрөгчийн бөмбөг ашигласан анхны тохиолдол болох юм.

Өмнө нь 2006, 2009, 2013 онуудад тус улс цөмийн бөмбөг туршиж байсан. Харин энэ удаад туршсан устөрөгчийн бөмбөг нь хүчин чадлаараа цөмийн бөмбөгнөөс илүүд тооцогддог байна. НҮБ-ын Аюулгүйн зөвлөл өнөөдөр Нью-Йорк хотод энэ асуудлаар шуурхай хуралдахаар төлөвлөж байна. Энэ уулзалтаар Умардын эсрэг нэмэлт хориг арга хэмжээ тогтоох шийдвэр гарна гэж шинжээчид таамаглаж байна.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Умард Солонгос устөрөгчийн бөмбөг туршсаныг олон улс зэмлэн буруушааж байна  
Үзсэн: 1171 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.9.41.xxx [202.9.41.xxx] 2016-01-07 10:31
Чамайг ална гээд АНУ тэргүүтэн байнга заналхийлж байхад өөрийгөө хамгаалах зэвсэг хийх нь зөв. АНУ мэтийн орнууд хүчирхэг зэвсэгтэй бусад нь зэвсэггүй тэдний дарлал луйвар, дээрэнгүйллийг амсаж зовж байх ёстой юу. Хориг арга хэмжээ аваад яах юм бэ.Тэр улсыг улам хүчирхэгжүүлнэ. Дотоод бүх зүйлээ үйлдвэрлэж хийж байгаа орны юу гь хорих юм бэ. Харин ч гадны бараагүй, өөрсдөө түүнийг үйлдвэрлээд улам ургашилна. Атом,устөрөгчийн бөмбөг байна. Хэнээс айж гулчигнах юм бэ. АНУ тэргүүтэй алан хядагчдийн дээрэнгүйлэл дэлхийг сүйрлийн ирмэгт хүргэж байна. Харин ухаантай удирдагчтай бол хойт Солонгостой жирийн л харилцах хэрэгтэй.АНУ цэргийн баазаа өмнөтөөс татвал зохино.
183.177.97.xxx [183.177.97.xxx] 2016-01-07 09:52
ih sain l bain ANU, OHU, jungaa nar turshihn bitgii hel bolood baihad ene hoid solongos yagaad turshij bolohgui gej . chaddag chaddag hiine shuu dee. chadaj baibal turshihaas bish dee

Бидэнтэй нэгдээрэй