Шууд Chart

Фольксвагений автомашинууд АНУ-д зөвшөөрснөөс 40 дахин их хорт утаа ялгаруулдаг

2016-01-07 10:52:08

Германы Фольксваген компанийн суудлын автомашин үйлдвэрлэл хариуцсан гүйцэтгэх захирал Герберт Дайс олон нийтээс албан ёсоор уучлал гуйлаа. Тус компанийн автомашинуудад хорт хий ялгаруулах хэмжээг нь бууруулан мэдээлдэг програм суулгасан явдалд тэрээр чин сэтгэлээсээ уучлал гуйж байна гэдгээ АНУ-д зохион байгуулагдаж байгаа Цахилгаан хэрэгслийн үзэсгэлэн худалдаанд оролцох үеэрээ мэдэгджээ.

Энэ даваа гарагт АНУ-ын Хууль зүйн яам цэвэр агаар хамгаалах хууль тогтоомжийг зөрчсөнд буруутган, Фольксваген компанийн эсрэг шүүхэд зарга үүсгээд байгаа. Фольксваген компани удахгүй хууран мэхлэх програм суулгасан олон сая автомашинаа олон улсын зах зээлээс эргүүлэн татаж эхэлнэ. Энэ ажилд тус компани 6,7 тэрбум евро зарцуулахаар төлөвлөөд байгаа юм. Өчигдөр Герберт Дайс Европт борлуулсан ийм програмтай 8,5 сая автомашинаа засварлах зөвшөөрөл авсан талаар мэдэгдсэн байна.

Гэхдээ АНУ дахь автомашинуудын хувьд тус улсын хууль тогтоомжоос 40 дахин илүү хэмжээтэй хорт хий ялгаруулдаг тул ийм засвар хийхэд хүндрэл учирна гэж Фольксваген компани үзэж байгаа юм.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Фольксвагений автомашинууд АНУ-д зөвшөөрснөөс 40 дахин их хорт утаа ялгаруулдаг  
Үзсэн: 624 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй