Шууд Chart

2015 онд Герман улсад 1,1 сая дүрвэгч очжээ

2016-01-07 16:08:24

Өнгөрсөн онд Герман улсад 2014 оныхоос 5 дахин олон буюу 1,1 сая цагаач дүрвэгч очсон талаар тус улсын Засгийн газар мэдээлж байна. Дэлхийн 2-р дайнаас хойш Германы Засгийн газар улсад нь очсон цагаач дүрвэгчдийн талаар бүртгэл хөтөлж эхэлсэн байдаг. Энэ бүртгэл дэх хамгийн өндөр үзүүлэлт өнгөрсөн онд бүртгэгдсэнийг Германы эрх баригчид онцолж байна.

 Тус улсын дотоод хэргийн яамны мэдээгээр, өнгөрсөн онд бүртгэгдсэн 1,1 сая цагаач дүрвэгчийн 430 мянга нь Сириэс, 150 мянга нь Афганистан улсаас, харин 120 мянга нь Иракаас очжээ. Одоогоор эдгээр цагаач дүрвэгчдийн 477 мянга нь Германд орогнох өргөдөл гаргасан байна. Улмаар 2014 оныхтой харьцуулахад Германаас орогнол хүсэгчдийн тоо даруй 2 дахин өссөн байна. Тус улсын эрх баригчид эдгээр үзүүлэлтийг харгалзан энэ онд улсыг нь зорих цагаач дүрвэгчдийн урсгалыг хязгаарлах нь зүйтэй гэж үзэж байна. Цагаач дүрвэгчдийн орогнох өргөдлийг хэлэлцэн шийдвэрлэх ажил ч удаашралтай байгааг ажиглагчид онцолж байна. Германы Засгийн газрын холбогдох яамдын зарим нь хүндхэн ачаалалтай ажиллаж байгаа юм. Өнгөрсөн онд Германд 283 орчим мянган хүний орогнол эрсэн өргөдлийг хэлэлцэж шийдвэрлэжээ. Эдгээрээс Германы Засгийн газар 137 мянган хүнийг Женевийн конвенцийн дагуу дүрвэгч гэж албан ёсоор тодорхойлсон бол 91,5 мянган хүнд орогнол олгохоос татгалзсан байна.

Нийтэлсэн: Э.Энхрэл

2015 онд Герман улсад 1,1 сая дүрвэгч очжээ  
Үзсэн: 556 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй