Шууд Chart

"Рио-2016" олимпийн бамбар Хилийн цэргийн ангиудаар аялж байна 

2016-01-07 19:21:25

Хүн төрөлхтний эв нэгдлийн их наадам “Рио Де Жанейро-2016” олимпын наадмыг угтсан “Дархан хил-Олимп” аяны бамбар Сэлэнгэ аймгийн хилийн ангиудаар аялж байна. 

БНМАУ-ын баатар Ж.Нэхийт, Хөдөлмөрийн баатар, дархан аварга, гавьяат тамирчин Б.Бат-Эрдэнэ, Хөдөлмөрийн баатар, Улсын хошой аварга малчин Д.Дулмаа, Гавьяат тамирчин Б.Гэлгээ болон Хувьсгалын тэмцлийн ахмад зүтгэлтэн Л.Чойндон, М.Батхуяг, Т.Ишжамц нарын алдартнууд төрөн гарсан хилийн цэргийн түүхт 0101-р ангид олимпын бамбар хүрэлцэн ирлээ.

Энэхүү арга хэмжээнд МҮОХ-ны дэд ерөнхийлөгч, олимпын мөнгөн медальт, гавьяат тамирчин, Ардын багш Ц.Дамдин, Хилийн 0243 дугаар ангийн захирагч, хурандаа Х.Дамдинсүрэн, Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн дарга Ч.Даваадорж, “Хилчин” спорт хорооны хөнгөн атлетикийн багш, дасгалжуулагч Ж.Даваасүрэн, МҮОХ-ны ахлах мэргэжилтэн Ц.Цэнд-Аюуш нар оролцлоо.

Мөн Сэлэнгэ аймгийн хилийн 0243 дүгээр ангийн хувьд “РИО-2016” олимпын бамбарыг хүлээж аваад 421 км хилийн хэсэг, хилийн бүх застав харуулуудаараа аялуулсан байна. Түүнчлэн Олимпын наадмын буухиа аяныг бүх иргэдээ оролцуулан зохион байгуулж байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

"Рио-2016" олимпийн бамбар Хилийн цэргийн ангиудаар аялж байна   
Үзсэн: 1082 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй