Шууд Chart

Венесуэлд улс төрийн хямрал үүсэхэд ойрхон байна

2016-01-08 11:33:58

Венесуэлд шинээр сонгогдсон сөрөг хүчин давамгайлсан парламент Дээд шүүхийн хоригийг үл харгалзан гурван гишүүнээ тангараг өргүүлж, албан тушаалд нь оруулжээ. Үүнийг эрх баригч социалист намын хууль тогтоогчид эсэргүүцэн хурал хаясан байна. Шинээр сонгогдсон парламент өнгөрсөн мягмар гарагт бүрэн эрхээ хүлээж авсан юм. Гэхдээ тухайн үед сонгуульд булхайцсан гэх шалтгаанаар Дээд шүүхээс гаргасан хоригийн дагуу тангараг өргүүлээгүй гурван гишүүнийг өчигдөр албан ёсоор албан тушаалд нь оруулжээ.

Ингэснээр Венесуэлийн эрх баригч болон сөрөг хүчний намынхны хооронд хурцадмал байдал үүсэх төлөвтэй боллоо. Ерөнхийлөгч Николас Мадуро 2013 оноос хойш улсдаа нүүрлээд байгаа эдийн засгийн хямралыг шийдвэрлэх зорилгоор засгийн газрынхаа бүтцийг хэд хэдэн удаа өөрчилсөн. Харин тус улсын шинэ парламент дахь сөрөг хүчнийхэн үнэмлэхүй олонхийн байр сууриа ашиглан ирэх зургаан сарын дотор бүх нийтийн санал асуулга явуулж, Мадурог албан тушаалаас нь огцруулахын төлөө ажиллана гэдгээ мэдэгдсэн байна.

Сөрөг хүчнийхэн сая болсон сонгуулиар парламентын нийт 167 суудлын 112-ыг авсан, улмаар үнэмлэхүй олонхийн байр сууриа хадгалж үлдэхэд ялалт байгуулсан суудал бүр нь үнэ цэнэтэй байгаа юм.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Венесуэлд улс төрийн хямрал үүсэхэд ойрхон байна  
Үзсэн: 476 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй