Шууд Chart

Автомашин үйлдвэрлэгчид Лас Вегасын үзэсгэлэнд шинэ бүтээлээ дэлгэлээ

2016-01-08 12:09:25

АНУ-ын Лас Вегас хотноо цахилгаан бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн нээгдлээ. Өмнөх жилүүдэд компьютер, ухаалаг утас, зурагт болон бусад гэр ахуйн бараа зонхилдог байсан тус үзэсгэлэнд энэ онд автомашин үйлдвэрлэгч хэд хэдэн компани шинэ бүтээлээ дэлгэсэн нь олны анхаарлыг ихэд татлаа. Германы “Би-Эм-Даблью” компанийн танилцуулсан шинэ автомашин өндөр нягтрал бүхий мэдрэгчтэй дэлгэцтэй, тус дэлгэцэнд замын хөдөлгөөн, халтиргаа гулгаа болон интернэтээс авсан бусад мэдээллийг харуулдаг байна.

Мөн энэ автомашиныг автомат удирдлагын тусламжтайгаар жолоодох, мөн бүрэн автомат удирдлагад шилжүүлэх боломжтой юм. Үүнээс гадна Өмнөд Солонгосын автомашин үйлдвэрлэгч “Киа” компани “Драйв Вайс” буюу “Ухаалаг жолоод” нэртэй технологи бүхий автомашинаа танилцууллаа. Энэ технологийн тусламжтайгаар “Киа”-гийн автомашин өмнөх автомашинаасаа зохих хэмжээний зай барьж, хурдаа тохируулах, мөн эгнээ байр солих үеэр ойролцоох автомашинуудын талаар мэдээлж, осол гарахаас урьдчилан сэргийлэх чадвартай болжээ.

Харин Германы “Фольксваген” компани хол зам туулах чадвартай “БАДД-и” нэрт цахилгаан автомашинаа танилцуулсан байна. Нэг удаагийн цэнэглэлтээр 375 км туулах хүчин чадалтай, мөн 30 минутын дотор 80 хувь хүртэл цэнэглэгддэг “БАДД-и” цаашдаа автомашины зах зээлд томоохон өрсөлдөгч болно гэж тус компанийнхан найдаж байгаа юм.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Автомашин үйлдвэрлэгчид Лас Вегасын үзэсгэлэнд шинэ бүтээлээ дэлгэлээ  
Үзсэн: 579 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй