Шууд Chart

Бидний жаргал бусад хүмүүсийг хэр жаргалтай байлгахаас хамаардаг

2016-01-08 16:20:15

500 хүн оролцсон нэгэн семинарын үеэр илтгэгч яриагаа завсарлан, одоо бүгд бүлгийн ажиллагаанд оръё гэв. Тэгээд хүн бүрт нэг шаар өгөөд, дээр нь фломастераар нэрээ бичихийг хүслээ. Дараа нь бүх шаарыг хурааж аваад, өөр нэг өрөөнд хийв.

Үүний дараа семинарт оролцогсдыг нөгөө өрөөнд оруулж, нэрээ тавьсан шаараа 5 минутын дотор олохыг даалгав. Бүгд нэрээ хайн яарч, мөргөлдөж түлхэлцэн, тэнд хөл толгой нь мэдэгдэхгүй үймээн болжээ.

5 минутын дараа гэхэд нэг ч хүн шаараа олоогүй байв. Тэгээд илтгэгч хүн бүр гарт таарсан шаараа аваад нэр бичсэн хүнийг нь олоод аваачиж өгөхгүй юу гэж хүслээ. Тун удалгүй бүгд шаараа олсон байлаа.

Илтгэгч:
"Бидний амьдралд ийм л юм болдог. Хүн бүр эргэн тойрноосоо жаргал хайн яарч сандрах атлаа хаана байгааг нь ч мэддэггүй.

Бидний жаргал бусад хүмүүсийг жаргалтай байлгахаас хамаардаг. Бусдад жаргал, сайн зүйл хийх аваас та өөрөө жаргалтай болно. Энэ бол хүмүүний амьдралын зорилго ... аз жаргалын мөрдлөгө" гэжээ.


Бидний жаргал бусад хүмүүсийг хэр жаргалтай байлгахаас хамаардаг  
Үзсэн: 748 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
183.177.101.xxx [183.177.101.xxx] 2016-01-08 17:28
Уран чадварлаг илтгэл байна даа

Бидэнтэй нэгдээрэй