
Хятадын Харбин хотод жил бүр зохиогддог уламжлалтай цас, мөсөн урлалын олон улсын наадам эхэллээ. Мөсөн урлалын чиглэлээр дэлхийд хамгийн томд тооцогддог тус наадам энэ жил 32 дах удаагаа зохиогдож байгаа юм. Өнгөрсөн лхагва гарагт наадмын нээлттэй зэрэгцэн мөсөн урлалын тэмцээн эхэлсэн байна. Тэмцээнд манай улсаас гадна Орос, АНУ, Итали зэрэг 13 орны 60-аад уран бүтээлч хүрэлцэн очиж, цас мөсөн баримлаараа өрсөлдсөн байна.
Тэд өвөрмөц загвар, утга бэлгэдэл бүхий баримлуудаа 2 метрийн өргөнтэй мөсөн шоо ашиглан гурван хоногийн дотор урлажээ. Эдгээр бүтээл дундаас, Орос улсаас очсон аав охин хоёрын баг тэргүүн байр эзэлсэн байна. Тэмцээнд оролцсон уран бүтээлчдийн 30 гаруй цас мөсөн баримал ирэх сарын 5-н хүртэл олны хүртээл болох юм. Нэг сар үргэлжлэх тус наадмын үеэр Харбины мөсөн хотыг нийт 1,5 сая хүн үзэж сонирхоно гэж орон нутгийн эрх баригчид тооцоолж байна.
Өвлийн улиралд Харбин хотод дунджаар цельсийн 20 градус хүртэл хүйтэрч, Сунгари мөрний ус бүрэн хөлддөг учир цас мөсөн урлалын наадам зохион байгуулах таатай нөхцөл болдог байна.
БНХАУ-ын Харбин хотод цас, мөсөн урлалын олон улсын наадам эхэллээ | ||
Үзсэн: 934 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.