Шууд Chart

Иран, Саудын Араб улсын сөргөлдөөн Сири, Йемений хямралд нөлөөлж болзошгүй

2016-01-11 13:28:23

Иран, Саудын Арабын хоорондох сөргөлдөөн найм дахь хоногтойгоо золгож байгаа энэ үед Саудын Арабт исламын шашны шийт урсгалын номлогчийг цаазаар аваачсаныг эсэргүүцэн баасан гарагт Ираны иргэд олон газар нэгэн зэрэг жагсаал зохион байгуулжээ.

Ираны Засгийн газар Саудын Арабаас нийлүүлдэг 40 сая америк долларын бараа бүтээгдэхүүнд хориг тогтоож байгаагаа пүрэв гарагт зарласан юм. Үүнээс гадна өчигдөр Ираны Гадаад хэргийн сайд Жавад Зариф НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргад Саудын Араб Тегераныг өдөөн хатгаж байна гэх агуулгатай захидал хүргүүлсэн байна. Харин Саудын Арабын тал Ираны дөрвөн иргэнийг тагнуул болон терроризмын хэрэгт сэжиглэж, шүүхээр болсныг орон нутгийн хэвлэлд мэдээллээ. Ийнхүү хоёр талын харилцаанд үүссэн хурцадмал байдал намжих төлөвгүй байгаагаас Ойрхи Дорнодын бүс дэх бусад хямралыг шийдвэрлэх хүчин чармайлтад цаашид саад тотгор болох вий гэсэн болгоомжлол олон улсад газар авч байна.

Тухайлбал, Йемен улсад Саудын Араб тэргүүтэй суннит эвслийн орнууд Ираны дэмжлэгийг авдаг шийтийн босогчдын эсрэг тэмцэл өрнүүлж байгаа юм. Өчигдөр Тегеранд болсон жагсаалын үеэр иргэд Саудын Арабаас гадна тус улсын холбоотон гэх АНУ, Израйлийг эсэргүүцсэн уриа лоозон барьсан байжээ. Үүнээс гадна Саудын Арабыг дэмжиж, Ирантай дипломат харилцаагаа тасалсан Бахрейн дахь шийт шашинтнууд мөн эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж байна. Тус улсад суннит омгийнхон засгийн эрх барьдаг ч, олонх иргэд нь шийт урсгалыг тахин шүтдэг юм.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Иран, Саудын Араб улсын сөргөлдөөн Сири, Йемений хямралд нөлөөлж болзошгүй  
Үзсэн: 717 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй