Шууд Chart

Германд шинэ оны шөнө халдлагад өртсөн гэх гомдлын тоо 600 давжээ

2016-01-11 15:07:08

Шинэ жилийн баярын шөнө Германы Кьёлн болон бусад хэд хэдэн хотод эмэгтэйчүүд халдлагад өртсөн талаар бид та бүхэнд өмнө нь мэдээлсэн. Энэ талаар герман эмэгтэйчүүд цагдаа нарт мэдүүлсэн гомдлын тоо 600 давсан байна. Эдгээр гомдлын 516 нь Кьёлн хотод, харин 133 нь Гамбургт бүртгэгджээ. Кьёлн хотод бүртгэгдсэн гомдлуудын 40-өөд хувь нь бэлгийн халдлагад өртсөн, харин хоёр нь хүчингийн хэргийн гомдол юм байна.

Тус хотын Цагдаагийн газар энэ асуудлаар 100 албан хаагчаа томилон ирсэн гомдлуудыг шалгуулж байгаа юм. Хохирогчдын тоо ийнхүү өсөн нэмэгдэж байгаагаас үүдэн тус улсын канцлер Ангела Меркелийн Засгийн газар цагаач дүрвэгчдийн талаар баримталж байгаа нээлттэй хаалганы бодлогоо эргэн харах хэрэгтэй гэх хандлага улам газар авч байна.

Меркелийн цагаачлагын талаар баримталж байгаа нээлттэй хаалганы бодлогыг өнгөрсөн онд тус улсын иргэдийн 75 орчим хувь нь дэмжиж байсан бол одоо дээрх үзүүлэлт 58 хувь хүрч буурсан. Үүнээс гадна өнгөрсөн долоо хоногт Парисын Цагдаагийн газарт нэвтрэхээр завдсан хутгатай этгээдийг цагдаа нар буудаж хөнөөсөн тухай мэдээ цацагдаж эхлээд байсан. Тус эрэгтэй долоон өөр нэр дээр хуурамч бичиг баримттай, Герман улсад орогнол эрж, амьдарч байсан гэдгийг холбогдох албаныхан сая зарлалаа. Энэ мэдээлэл ч цагаач дүрвэгчдийн талаар баримтлах бодлогын талаарх маргааныг улам дэвэргэх болов уу гэж ажиглагчид дүгнэж байгаа юм.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Германд шинэ оны шөнө халдлагад өртсөн гэх гомдлын тоо 600 давжээ  
Үзсэн: 652 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй