Өнөөдөр боксын насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ. УАШТ-нд эрчүүд 10, эмэгтэйчүүд 8 жинд ур чадвараа сорино. Нийт 44 клубын 220 гаруй тамирчин оролцож байна. Түүнчлэн монгол туургатан тамирчид өрсөлдөнө гэж Монголын боксын холбооны тэргүүн С.Батнасан онцоллоо.
Олимпийн жилийн тэмцээн учраас түрүүлсэн тамирчид олимпийн эрх олгох тэмцээнүүдэд улсаа төлөөлөх эрхтэй болно. Тэмцээнд тив дэлхийн аваргууд хүч сорьж байна. Улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 17-нд өндөрлөнө.
| Боксын насанд хүрэгчдийн УАШТ болж байна | ||
| Үзсэн: 855 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.