Шууд Chart

Япон дахь нэг зорчигчтой галт тэрэг

2016-01-12 10:15:28

Энэхүү галт тэрэг Японы Хоккайда (Hokkaido) арлын хамгийн хойд цэгт байрлах КАМИ-ШИРАТАКИ (Kami-Shirataki ) галт тэрэгний буудлын зүг нэг л хүнийг авахаар хурдлан давхисаар олон жилийг үджээ. Галт тэрэг тэр хүнийг гэрээс нь авах болон хүргэж өгөхийн тулд хоёрхон л зогсолт хийдэг байна. Тэр хүндтэй хүн бол Японы нэгэн дунд сургуулийн сурагч охин юм.

Яг л кино шиг боловч ССТV-ийн мэдээнд дурдсанаар энэ нь хэдэн жилийн өмнө Япон орны төмөр замын компаниуд хотын төмөр замын сүлжээний төсөл боловсруулж тухайн замыг барьсан байна.

КАМИ-ШИРАТАКИ буудал нь хол алслагдсан учир тухайн үед тээвэрлэсэн зорчигчдын тоо маш бага байжээ. Үүний улмаас тээвэрлэлтийн үйлчилгээгээ бараг зогсоосон байна. Тухайн замаар зөвхөн нэг л дунд сургуулийн сурагч үйлчлүүлж байгааг анзаарах хүртлээ төмөр замын компани тухайн буудлыг хаахад бэлэн болсон байж. Гэвч Тэд хаасангүй. Яагаад гэвэл охиныг сургуулиа төгстөл нь үйлчилгээгээ үргэлжлүүлэх шийдвэрт хүрчээ. Ингээд компани зөвхөн сурагч охины хичээлийн хуваарьт тааруулан цагийн хуваарьтаа зохицуулалт хийсэн байна. Нэр нь үл мэдэгдэх охин энэ оны гуравдугаар сард төгсөх бөгөөд түүнийг төгсмөгц төмөр замын өртөө хаалгаа барих юм байна.

Хүн төрөлхтний боловсролыг ямагт тэргүүнд тавьдаг Япон орны Засгийн газарт хүмүүс маш ихээр талархаж байна. CCTV-ийн фэйсбүүк хуудсанд нэгэн хүн “Хэрэв Засгийн газар өөрт нь бүхнээ зориулж байгаа бол үүн шиг эх орны төлөө амиа өгөхөөс яахав” хэмээн бичсэн байна. Энэ бол иргэн бүр чухал гэсэн үзэл бодолтой сайн засаглалын нэгэн жишээ юм.

Зарим нь Япон орны хөдөөгийн төмөр замын үйлчилгээний маш их хүчин чармайлтад санаа зовж буйгаа нуугаагүй байна. Гэвч Япон орон хүн амын насжилт, төрөлтийн түвшний бууралтын улмаас 2060 он гэхэд хүн амын гуравны нэгийг алдах аюулд ойрхон байгаа юм. Үүнээс гадна орон сууцны илүүдэл, ажиллах хүчний бууралт зэрэг маш олон хямралуудтай сайны хажуугаар нүүр тулсаар байгаа юм. Магадгүй үндэсний төмөр замын бодлого, систем нь эдгээр өөрчлөлтийн эсрэг ч байж болох юм.

Гэвч Япончууд гайхалтай үр ашиг бүхий өндөр хурдны төмөр замыг хотын захын тосгод руу тавьсаар байгаа бөгөөд энэ нь хуучин, хуучирсан төмөр замуудын ачааллыг асар ихээр хөнгөлж байгаа юм. Гэвч хотын захын чиглэл дэх хуучин төмөр замууд нь маш их алдагдалтай ажилласаар байгаа юм.

Нэр нь үл мэдэгдэх бяцхан охины түүх болон КАМИ-ШИРАТАКИ галт тэрэгний буудал нь түүний амьдралын салшгүй нэгэн хэсэг, ямар нэгэн учир шалтгааны илэрхийлэл юм бол Японы орны хотын зах руу чиглэсэн төмөр зам нь түүний дурсамжийг тээн хөвөрсөөр байх биз ээ.

Эх сурвалж: Japennews хуудас


Япон дахь нэг зорчигчтой галт тэрэг  
Үзсэн: 1021 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй