
Бага олимп гэж бараг хэлж болох “Гранд слам-2016” жүдо бөхийн тэмцээн Францын нийслэл Парис хотноо ирэх сарын 6-нд болно. Тус тэмцээнд оролцох манай улсын тамирчдын нэрс тодорчээ. Тодруулбал, 60 кг-ын жинд Монгол Улсын гавьяат тамирчин Г.Болдбаатар, Д.Амартүвшин, 48 кг-д М.Уранцэцэг, 66 кг-д ОУХМ Д.Төмөрхүлэг, Д.Алтансүх, 52 кг-д гавьяат тамирчин М.Бундмаа, 73 кг-д С.Ням-Очир, ОУХМ Г.Одбаяр, 57 кг-д гавьяат тамирчин Д.Сумьяа, 81 кг-д ОУХМ О.Ууганбаатар, Н.Дагвасүрэн, 63 кг-д гавьяат тамирчин Ц.Мөнхзаяа, ОУХМ Ц.Цэрэннадмид, 90 кг-д Л.Отгонбаатар, 70 кг-д Ц.Наранжаргал, 100 кг-д Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр, 78 кг-д ОУХМ П.Лхамдэгд, + 100 кг-д ОУХМ Ө.Дүүрэнбаяр, Б.Тэмүүлэн, +78 кг-д О.Жавзмаа нар хүч үзнэ. Тамирчдадаа улам их амжилт хүсье.
Парис руу “дайлаар мордох” жүдочдын нэрс тодорлоо | ||
Үзсэн: 587 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.