
АНУ-ын “Найзууд” олон ангит кино 2004 онд дууссан. Харин тус киноны тусгай ангийг гаргахаар төлөвлөж байгаагаа Эн-Би-Си телевиз мэдэгдсэн байна. “Найзууд” олон ангит киноны цөөнгүй ангийг найруулж байсан Жэймс Берроуз өнгөрсөн 11 дүгээр сард олон ангит киноны 1000 дахь ангийг найруулсан. Энэ түүхэн үйл явдлыг тохиолдуулан “Найзууд” киноны жүжигчид хоёр цаг үргэлжлэх киноны шинэ ангид тоглохоор зөвшөөрч, гэрээгээ байгуулсан байна.
“Найзууд” олон ангит киноны тусгай ангийг энэ сарын сүүлээр Лос Анжелест бичиж, ирэх сарын 21-ний ням гарагт Эн-Би-Си телевизээр үзэгчдийн хүртээл болгох юм байна. Үүнээс өмнө “Найзууд” киноны шүтэн бишрэгчид тус киноны шинэ цувралыг дэлгэцнээ гаргуулахаар олон удаа хүсэлт гаргасан нь талаар болж байсан юм. Гэхдээ ийнхүү хүсэн хүлээлт дагуулсны эцэст хийхээр болсон тус киноны тусгай ангиар гол дүрийн зургаан жүжигчнийг бүгдийг нэг өрөөнд цуглуулж чадах эсэх нь эргэлзээтэй байна. Найзууд киногоор анх алдар нэрийн гараагаа эхлүүлсэн Женнифер Анистон, Кортни Кокс, Лиза Кудроу, Мэтт Леблан, Мэттью Перри, Дэвид Швиммер нар тус олон ангит киноны тусгай ангид тоглохоор гэрээ байгуулснаас гадна хэд хэдэн алдартан киноны дундуур зурвасхан гарч, үзэгчдэд гэнэтийн бэлэг барих юм.
“Найзууд” кинонд Феобе-гийн дүрийг бүтээсэн Кудроу тус киноны залуухан найзууд 12 жилийн дараа юу хийж байгаа нь хэн бүхэнд сонирхолтой байх болов уу гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. “Найзууд” олон ангит кино анх 1994 оны 9-р сараас эхлэн Эн-Би-Си сувгаар цацагдаж, үүнээс хойш 10 удаагийн цувралаар 236 ангийг үзэгч олонд хүргэснийхээ дараа 2004 оны тавдугаар сард хаалтаа хийж байсан түүхтэй юм байна.
"Найзууд" киноны тусгай анги ирэх сард үзэгчдийн хүртээл болно | ||
Үзсэн: 2742 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.