Хувийн таксиг бүртгэлжүүлж, нэгдсэн хяналтанд оруулахаар төлөвлөж байна. Хувийн таксиг аль нэг компаний харьяалалд оруулах эсвэл хувийн такси үйлчилгээ эрхлэгчид хамтран нөхөрлөл байгуулах боломжтой гэж албаны хүн ярилаа.
Ийм хэлбэрээр такси үйлчилгээ эрхлэхийг хүссэн жолооч, тээврийн хэрэгсэлд тодорхой шаардлага тавьж байна. Тухайн тээврийн хэрэгсэл 10 жилээс дээшгүй арчилгаатай мөн жолооч нь гурван жил хүртэл тээврийн хэрэгсэл жолоодсон байх хэрэгтэй гэж Нийслэлийн нийтийн тээврийн газрын буухиа, такси зохицуулалт хариуцсан мэргэжилтэн н.Ахалбэк ярилаа.
Хувийн такси нь ийнхүү бүртгэлд орсноор дуудлагаар үйлчлэх боломжтой болно гэдгийг албаныхан онцолж байна.
| Хувийн таксиг бүртгэлд оруулна | ||
| Үзсэн: 992 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.