
Японы төв хэсэгт орших цанын баазыг чиглэн явж байсан автобус уулын замд осолджээ. Тус улсын холбогдох албаныхны мэдээлснээр автобусанд нийт 41 хүн явсан, тэдний 14 нь амь үрэгдэж, 27 нь гэмтэж бэртэн, эмнэлэгт хүргэгдсэн байна. Японы зам тээврийн яам ослын учир шалтгааныг тодруулахаар мөрдлөг шалгалт эхлүүлсэн тухай тус улсын сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Ёшихиде Суга Токио хотод хийсэн хэвлэлийн бага хурлынхаа үеэр мэдэгдсэн байна. Ослоос амьд үлдсэн хүмүүсийн 19-ийнх нь биеийн байдал хүнд байгаа гэх мэдээллийг тус улсын хэвлэлүүд өгчээ.
Аяллын компанийн төлөвлөсөн хөтөлбөрийн дагуу цанаар гулгах хүмүүсийг тээвэрлэсэн тус явтобус өчигдөр орой Токио хотоос замдаа гарч, улмаар осолдох үедээ Нагано мужийн Каруизава хотын ойролцоо явсан байна. Орон нутгийн цагаар өчигдөр шөнө 2 цаг орчмын үед энэхүү автобус замын эсрэг урсгал руу орж, улмаар уулын уруу онхолджээ. Шөнийн цаг байсан учраас осол гарахын өмнө зорчигчид бүгд унтаж байсан талаар ослоос амьд үлдсэн хүмүүс ярьсан гэж Японы Асахи мэдээллийн агентлагийн уламжиллаа. Тус улсын зарим телевиз ослын газар дээр очин, нөхцөл байдлыг сурвалжилсан байна.
Тэдний дамжуулж байгаа дүрснээс харахад автобусны урд хэсэг хамгийн ноцтой гэмтэл авсан байгаа юм. Осол болсон хэсэг дэх уулын зам халтиргаа гулгаагүй байсан гэдгийг орон нутгийн цагдаа нар мэдээлж байна.
Японд автобус осолдож, 14 хүн амь үрэгджээ | ||
Үзсэн: 861 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.