Шууд Chart

Говьсүмбэр аймгийн нийт нутгаар хүндэвтэр байна

2016-01-17 09:30:00

Говьсүмбар аймгийн нийт нутгаар хүндэвтэр байна. Хүн хүч цөөтэй алслагдсан сумдад өвс тэжээл үнэгүй хүргэх ажлыг аймгийн захиргаанаас авч хэрэгжүүлж байна. Гэвч зарим хил залгаа аймгуудаас зөвшөөрөлгүй мал орж ирэх, бэлчээр нутгийг талхлах тохиолдол элбэг байгаа нь малчдын нөхцөл байдлыг улам дордуулж байна гэж орон нутгийнхан мэдээллээ.

Мөн өнгөрсөн жил зуншлага тааруу байсан учраас өвс тэжээл тарчигхан бэлчээрийн ургац тааруу, нийт нутгаар 15-35 см цасан бүрхүүлтэй байгаа тухай аймгийн хөдөө аж ахуйн газраас мэдээллээ. Тиймээс аймгийн нөөцөөс малчдад өвс тэжээл хүргэх ажлыг тасралтгүй явуулж байгаа юм байна.

Говьсүмбэр аймагт энэ жил дөрвөн сумаас 27 мянган бог мал оруулах квот тогтоожээ. Гэвч Төв болон Дундговь аймгаас 20 мянга орчим адуу орж ирсэн нь өвөлжилт хүнд байгаа сумдад улам хүндрэл дагуулж байгааг малчид ярьж байна.

Алслагдсан сумдад цаг агаарын урьдчилсан мэдээг цаг алдалгүй хүргэх зорилгоор малчдын гар утсанд мессэжээр мэдээлэл явуулах зэрэг урьдчилан сэргийлэх ажлыг зохион явуулж байгаа юм. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 16 аймгийн 50 суманд цагаан зудтай, 20 аймгийн 120 суманд өвөлжилт хүндэвтэр байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Говьсүмбэр аймгийн нийт нутгаар хүндэвтэр байна  
Үзсэн: 886 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
150.129.141.xxx [150.129.141.xxx] 2016-01-17 16:16
3-n sumtai aimag
202.131.252.xxx [202.131.252.xxx] 2016-01-17 13:12
ГовьСүмбэрт алслагдсан сум шинээр бий болсон уу. Алслагдаад байх төмөр замгүй ямар сум байна

Бидэнтэй нэгдээрэй