Шууд Chart

Боксын насанд хүрэгчдийн УАШТ маргааш өндөрлөнө

2016-01-16 19:20:57

XX зууны манлай дасгалжуулагч, гавьяат дасгалжуулагч В.Батбаярын нэрэмжит боксын насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн СТО-д үргэлжилж байна. Энэ сарын 11-нд эхэлсэн УАШТ-ний эрэгтэй, эмэгтэй жин бүрийн аваргууд олимпийн эрхийн оноо олгох тэмцээнд оролцох эрхийг авах гээд олон онцлогтой болж байгаа юм.

Мөн тэмцээний эмэгтэйчүүдийн төрөлд ОХУ-ын Буриад, БНХАУ-ын Өвөрмонголоос тамирчид оролцож байгаа нь тэмцээнийг өрсөлдөөнтэй сонирхолтой болгож байна. Өнөөдөр  эрэгтэй 49, 56, 64, 75, эмэгтэй 48, 51, 54, 57, 60, 69, 75 кг жингийн хагас шигшээ тоглолтууд болж байна. Хожсон нь маргааш аваргын төлөө тоглож боксын насанд хүрэгчдийн УАШТ өндөрлөх юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Боксын насанд хүрэгчдийн УАШТ маргааш өндөрлөнө   
Үзсэн: 462 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй