
Цаазын ялыг гүйцэтгэх хүн байхгүйгээс Зимбабве улсын эрх баригчид цаазаар авах ялуудын гүйцэтгэлийг тодорхойгүй хугацаагаар хойшлуулахад хүрчээ. Ялын дээд хэмжээ заагдсан хэд хэдэн ялтан энэ тухай гомдол гаргасан нь тус улсын Үндсэн хуулийн шүүхийн хуралдааны дараа ил болсон байна.
Тэд цаазлуулах ялтнуудыг хорьдог өрөөнд удаан хугацаагаар хоригдож байгаагаа хүний эрхийг зөрчсөн хэрэг хэмээн шүүх хуралдааны явцад гомдол гаргасан аж. Мөн цаазаар авах ялыг нь насаар нь хорих ял болгож өөрчлөхийг шаардсан байна. Харин улсын яллагчийн зүгээс улсад нь одоогоор цаазын ял гүйцэтгэх нэг ч хүн байхгүй байгааг хүлээн зөвшөөрч, энэ сул орон тоон дээр ажиллах хүсэлтэй нэг ч хүн гарахгүй байгааг мэдээлжээ. Үүнтэй холбогдуулан тус улсын шүүх ямар нэг эцсийн шийд гаргаагүй, гагцхүү цаазлах ялыг шууд гүйцэтгэхийг тодорхой бус хугацаагаар хойшлуулахаар шийдвэрлэсэн байна.
Энд дурдахад, дэлхийн хамгийн ядуу буурай орны нэг Зимбабве өдгөө ч цаазын ялаас татгалзаагүй. Түүнээс гадна хүчингийн хэрэгтнүүдэд албадан “хөнгөлөх” шийтгэл хэрэглэхээр эрх баригчид төлөвлөж байгааг тус улсын дэд ерөнхийлөгч Фелезела Мпхоко өнгөрсөн 12 дугаар сард баталгаажуулсан байдаг. Ийм уламжлалт бус шийтгэл хэрэглэх замаар Зимбабвед газар авч байгаа бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийг дарахад тус болно гэж тэр үзэж байна.
Зимбабвед цаазын ялын гүйцэтгэх хүн олдохгүйгээс ялтнууд гомдол гаргажээ | ||
Үзсэн: 590 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.