
Орчин үеийн архитектурын гайхамшгууд нэмэгдсээр. Бид энэ удаад Тайваньд байрлах өндөр өсгийт хэлбэрт сүмийн барилгыг онцолж байна.
Үүлэн цэнхэр өнгөт тус барилгын өндөр 17 метр бөгөөд нийтдээ 686 мянган ам.долларын өртгөөр сүндэрлэжээ. Одоогоор барилгыг ашиглалтад оруулаагүй бөгөөд орон нутгийн удирдлагууд сүм эсвэл хурим, кино зураг авалтад ашиглах зэрэгт санал зөрөлдөөд байгаа ажээ.
Сүмийг ирэх сарын 8-нд буюу Сар шинийн өдрөөр олонд нээж, үзүүлнэ гэж ярьж байгаа ч жуулчид аль хэдийнэ тойрон зугаалж, гэрэл зургаа даруулан, фэйсбүүк, инстаграмаараа дэлгээд эхэлсэн байна.
Тайвань дахь туфль хэлбэртэй сүм | ||
Үзсэн: 2662 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.