Шууд Chart

Котошогекү нэг ч унаагүй башёг тэргүүлж байна

2016-01-19 10:58:18

Японы мэргэжлийн сүмогийн холбооны нэгдүгээр сарын барилдаан буюу Хацү башёгийн 10 дахь өдрийн барилдаан өнөөдөр болно. Башёг Хакухо, озеки Котошогекү нар нэг ч унаагүй тэргүүлж байна.

Өчигдөр Хакухо М.Даваажаргал секиваки Точиозантай барилдаж ес дэх учраа бөхөө давсан. Харин 70 дахь ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж Котоюкитэй барилдаж найм давж, тэргүүлэгч хоёр бөхийн араас нэхэж байна. 71 дэх ёкозүна Какүрю М.Ананд озеки Гойэдотой барилдаж бага зэрэг эргэлзээ гарсан ч, шүүгчдийн шийдвэрээр аварга даваагаа ахиуллаа. 

Өнөөдөр Хакухо Кайсэтэй, Харүмафүжи секиваки Точиозантай, Какүрю озеки Котошогекүтэй тус тус барилдана.

Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 9-0
Ёкозүна Харумафүжи Д.Бямбадорж 8-1
Ёкозүна Какарю М.Ананд 7-2

Озеки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 3-3 гэмтэв
Маэгашира 3 Ичиножу А.Ичинноров 1-8
Маэгашира 4 Кёкүшюхо Т.Эрдэнэбаатар 3-6
Маэгашира 7 Тамаваши Б.Мөнх-Оргил 2-7
Маэгашира 13 Таканойва А.Баасандорж 7-2

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Котошогекү нэг ч унаагүй башёг тэргүүлж байна   
Үзсэн: 1012 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
203.91.114.xxx [203.91.114.xxx] 2016-01-19 11:43
Энэ гарчигаа өгөхдөө Монгол хүүгийнхээ нэрээр эхэлж болдоггүй юм уу. Эсвэл Котошогикү Монгол болчихсон юм уу.... Арай дэндүү юм аа.

Бидэнтэй нэгдээрэй