Шууд Chart

Францын Гадаад Легионы цэргүүд цасан нурангид дарагджээ

2016-01-19 14:00:00

Альпийн нуруунд болсон хээрийн сургуулилтын үеэр цасан нуранги болсны улмаас Францын Гадаад Легионд цэргийн алба хаадаг таван цэрэг амь үрэгдэж, зургаан хүн бэртэж, гэмтсэн талаар тус улсын албаны эх сурвалж мэдэгдлээ. Тус мэдээллээр Италийн хилээс холгүй Валфрежус бүс нутагт хээрийн сургууль хийж байсан Легионы 50 гаруй цэрэг цасан нурангид өртсөн байна. Хэдийгээр аврах албаныхан нисдэг тэрэг, үнэрч нохой зэргийн тусламжтайгаар эрлийн ажиллагааг шуурхай явуулсан боловч таван цэрэг амь үрэгджээ. Цэргүүд далайн түвшнээс 2200 метрийн өндөрт орших уулын бэлд сургуулилт хийж байх үед орон нутгийн цагаар 14 цагийн орчимд цасан нуранги болсон байна. Цасан нурангид дарагдсан цэргүүд Францын Өмнөд нутгийн Сен-Кристолын Инженерийн 2-р бригадынх байсан болохыг холбогдох албаныхан тогтоогоод байгаа юм. Тус бие бүрэлдэхүүний дотор шинэ цэргүүдээс гадна олон жил алба хаасан туршлагатай цэргүүд ч байжээ. Одоогийн байдлаар амь үрэгдсэн болон гэмтсэн цэргүүд хэн болох, ямар улсын харьяалалтай зэргийг нь тогтоож амжаагүй байна. 19-р зууны үед байгуулагдсан Францын Гадаад Легион хуурай замын цэргийн дийлэнх нь гадаад улс орны иргэд байдаг. Тус Легионд одоогоор 140-өөд улс орны 7700 орчим цэрэг алба хашдаг гэх мэдээ байгаа юм. Гэмтсэн цэргүүдэд анхан шатны яаралтай тусламж үзүүлсний дараа эмнэлэгт хүргэсэн байна. Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд осол болсон газарт биеэр очихыг Батлан хамгаалахын сайддаа үүрэг болгожээ. Хэд хоногийн өмнө Альпийн нуруунд мөн цасан нуранги болж, цанаар гулгаж байсан сургуулийн насны хоёр хүүхэд, Украйны иргэний хамт амь үрэгдсэн юм. Ойрын үед Европын улсуудаар цас их орж байгаа нь уулархаг нутгаар цасан нуранги үүсэх гол шалтгаан болсон гэж цаг уурчид үзэж байна.       

Нийтэлсэн: Э.Энхрэл

Францын Гадаад Легионы цэргүүд цасан нурангид дарагджээ  
Үзсэн: 2674 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
203.194.118.xxx [203.194.118.xxx] 2016-01-19 22:54
ENEND NI BAS HEDEN MONGOL, HUN ALAH GEED SHAAGAAD ORTSON BAISAN,DARAGDAJ UNGURSUN BAILGUI.

Бидэнтэй нэгдээрэй