Шууд Chart

Шинэ загварын нисэх онгоц ослоор хүний амь үрэгдэхээс сэргийлнэ

2016-01-19 15:29:26

Украйны инженер Владимир Татаренко онгоцны ослоос бүрэн сэргийлэх боломжгүй ч, ослын үеэр хүний амь үрэгдэхээс сэргийлэх боломжтой гэж үзэж байна. Иймээс тэрээр ослын үед хүмүүсийн амь насыг аврах зорилгоор зорчигчдын бүхээг нь их биеэсээ салдаг нисэх онгоцны шинэ загвар зохиожээ. Түүний тайлбарлаж байгаагаар энэ нисэх онгоцны бүхээг онгоц хөөрөх, газардах болон бусад үед ямарваа саадгүйгээр онгоцны их биеэс салж, дээр нь бэхэлсэн шүхрийн тусламжтайгаар аюулгүй газардах боломжтой юм байна. Мөн зорчигчдын салдаг бүхээгийг хуурай газар төдийгүй усан дээр газардахад тохиромжтой байхаар бүтээсэн байна. Бүхээгийн доод хэсэгт байрлах тээшний хэсгийг ч хамт салах зориулалттай загварчилсан нь үйлчлүүлэгчдийн сэтгэлд нийцнэ гэж Владимир Татаренко үзэж байгаа юм. Гэхдээ ийм загварын нисэх онгоц үйлдвэрлэхэд жирийн онгоцтой харьцуулахад илүү хөрөнгө шаардагдана гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна. Энэ нь тус онгоцоор зорчих тасалбарын үнэд ч бас нөлөөлнө гэсэн үг. Гэхдээ Владимир Татаренко энэ талаар судалгаа хийж, ослоор амь эрсдэх магадлалыг эрс бууруулсан ийм онгоцонд суухын тулд хэрэглэгчид илүү үнэ төлөхөд бэлэн байгааг тогтоосон гэж мэдэгджээ. Сүүлийн жилүүдэд олон орны зохион бүтээгчид нисэх онгоцны аюулгүй байдлыг сайжруулахаар ажиллаж байгаа. Гэхдээ хамгийн аюулгүй онгоцонд ч хүний алдаанаас үүдэн осол гарах магадлалтай гэдгийг энэ инженер онцолж байна.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Шинэ загварын нисэх онгоц ослоор хүний амь үрэгдэхээс сэргийлнэ  
Үзсэн: 809 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.179.11.xxx [202.179.11.xxx] 2016-01-20 08:59
he he ugaasaa odoonii ongots iim l bdag bizde

Бидэнтэй нэгдээрэй