Шууд Chart

Москвад цас их орсны улмаас тээврийн хэрэгслийн хөдөлгөөн саатлаа

2016-01-20 15:47:11

Өнөө өглөөнөөс эхлэн ОХУ-ын нийслэл Москва хотод их хэмжээний цас унаснаас болж Москва хотын замын хөдөлгөөн бараг зогсжээ. Энэ нь Москва хотын түүхэнд анх удаа Замын хөдөлгөөний түгжрэлийг тооцох түвшний бараг дээд үзүүлэлт буюу наймдугаар түвшинд хүрсэн замын түгжрэл гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Их цаснаас үүдсэн замын халтиргаа гулгаа Москва хотын гол замуудад түгжрэл  үүсэх гол шалтгаан болсон байна. Ойрын хоёр хоногийн хугацаанд Москва хотод их хэмжээний цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй байгаа тухай Оросын цаг уурын хүрээлэнгээс мэдээлжээ. Москва хотын удирдлага цаг агаарын энэхүү таагүй нөхцөлд хотын харьяа байгууллагууд бүрэн бэлтгэлтэй байгаа учир хотын иргэд санаа зовох шаардлагагүй гэж байгаа ч ойрын хоёр хоногийн хугацаанд онцын шаардлагагүй бол хувийн тээврийн хэрэгслээ ашиглахгүй байхыг хотын оршин суугчиддаа зөвлөсөн байна.

Цаг агаарын энэхүү таагүй байдлын улмаас Оросын агаарын тээврийн хөдөлгөөн ч мөн саатахад хүрчээ. Өнөөдөр Шереметьевогийн олон улсын нисэх онгоцны буудалд гэхэд Иргэний агаарын тээврийн 30 гаруй нислэг саатсан байна. Цуцлагдсан нислэгүүдийн зорчигчдыг дараагийн нислэгүүд рүү шилжүүлэх байдлаар нисэх онгоцны буудлууд зорчигчдод аль болох хүндрэл учруулахгүй байхаар зохицуулалт хийж байгаа гэнэ.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Москвад цас их орсны улмаас тээврийн хэрэгслийн хөдөлгөөн саатлаа  
Үзсэн: 599 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй