
Пакистаны Пешавар хотод цагдаагийн хяналтын цэг дээр амиа золиослогч этгээд бөмбөг дэлбэлжээ. Үүний улмаас 11 хүн амь үрэгдэж, 36 хүн хүнд, хөнгөн шархадсан тухай “Синьхуа” агентлаг мэдээллээ. Дэлбэрэлт өнөө өглөө машин техник, хүний хөл хөдөлгөөн хамгийн их байдаг үеэр болсон бөгөөд дэлбэрэлтэд цагдаагийн албан хаагчид төдийгүй энгийн номхон иргэд, тэдний дотор хүүхэд хүртэл өртсөн талаар эх сурвалж мэдээлж байна.
Пакистаны хэт даврагч Талибан бүлэг халдлагын хариуцлагыг өөртөө хүлээгээд байна. Амиа золиослогч Пешавар хотоос Афганистаны хил рүү явдаг засмал замын цагдаагийн хяналтын байр руу мотоциклиор дайран орж бөмбөг дэлбэлжээ. 2014 онд Пакистаны зэвсэгт хүчин Талибан болон бусад зэвсэгт бүлэглэлүүдтэй тэмцэх, Афганистантай хиллэдэг уулархаг бүс нутгийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Цагдаагийн хяналтын байруудыг байгуулсан нь алан хядагчдын зүгээс ийм халдлага үйлдэх үндэс болжээ.
Пакистанд амиа золиослогч халдлага үйлдэв | ||
Үзсэн: 1099 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.