
Мэргэжлийн талбайн теннисний шилдгүүд томоохон хэд хэдэн тоглолтын үр дүнг гэрээгээр тохирсон болох нь тогтоогдсон гэж BuzzFeed News компани болон ВВС агентлаг мэдээлсэн байна. Ингэхдээ нэр цохон тэмдэглээгүй ба өндөр чансаатай 28 тамирчин бий гэжээ.
Италийн хөлбөмбөгийн багууд хоорондоо тохиролцож худал хожиж, хожигддог нь илэрч байсан бол энэ явдал талбайн теннисд ч байгааг 2007 оноос хойш теннисний мэргэжилтнүүдийн холбоо (ATP)-нд явуулж буй мөрдөн байцаалтын үр дүнгээр нотлохыг хичээсэн аж.
Мэдээгээр шилдэг 50-д багтдаг 16 тоглогчийг сүүлийн арван жилийн хугацаанд гэрээгээр тоглолт хийсэн хэрэгт холбогдуулан сэжиглэж байгаа гэжээ. Үүнд Лондонд болсон гурван ч Уимбелдоны тоглолтод "хэлэлцээ" орсон нь тогтоогдсон байна. Гэвч ямар нэг арга хэмжээ аваагүй байна. Үүнийг гол зохион байгуулагч нь Орос, Итали улсын мөрийтэй тоглоомын бүлэглэл аж.
ВВС бичсэнээр, 2008 оноос хойш Теннисний мэргэжилтнүүдийн холбоо (ATP)-гийн мөрдлөгөөр мэхлэлтэд 28 теннисчин оролцож, өнгөрсөн жил 50 тоглолтыг урьдчилан төлөвлөсөн байж магадгүй нь тогтоогдсон юм. Гэхдээ тоглогчдын нэрийг задруулахгүй байхыг илүүд үзжээ.
Шилдэг теннисчид тоглолтын үр дүнг наймаалцдаг байжээ | ||
Үзсэн: 833 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.