Уулын цанын дэлхийн цомын гараа үргэлжилж байна. Орон нутгийн цагаар өнөөдөр Австри улсын Кицюбель хотноо уулсын цанын спортын ээлжит гараа гурван ч ангиллаар явагдана. Ээлжит гараа явагдахаас өмнө нэгэн сонирхолтой үйл явдал болж өнгөрсөн байна. Норвегийн алдарт тамирчин Хенрик Кристофферсон, мотожипи уралдааны од Италийн тамирчин Андрей Довизиосо /Andrea Dovizioso/ нар дөрвөн дугуйт хөлөглөн аялсан байна.

Өвлийн спортын хуанлийн хамгийн гайхалтай уралдаануудын нэг Ханненкамын /Hahnenkamm/ эхлэх ойртсоор байна. Энэ жилийн 76 дахь удаагийн Ханненкамын тэмцээнийг угтуулж, цанын спортын төлөөлөл болсон шилдэг 4 тамирчин болон бусад спортын одод ралли кросс уралдааны автомашинаар нөхөрсөг уралдаан зохион байгуулж, хөгжилдсөн байна.

Тус уралдаанд дэлхийн мото спортын DTM ангиллын хоёр удаагийн аварга Шведийн тамирчин Маттиас Эксроем өөрийн 580 морины хүчтэй "Ауди Экс 1" машиныг хөлөглөжээ. Энэ сарын 22-24-ний хооронд 76 дахь удаагийн Ханненкамын тэмцээн явагдаж, аваргуудаа тодруулна.
Уулын цанын дэлхийн цомын эрэгтэйчүүдийг Норвегийн алдарт тамирчин Аксел Лунд Свиндал 816 оноотой тэргүүлж байна. Харин эмэгтэйчүүдийг 2014 оны Сочигийн өвлийн мөнгөн медальт, Швейцарийн тамирчин Лара Гуут 750 оноотой тэргүүлж байна.
| Шилдэг цаначид болон мото спортын одод нөхөрсгөөр уралджээ | ||
| Үзсэн: 475 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.