
Хүний нүдэнд хамгийн тод харагддаг нарны аймгийн таван гараг өчигдөр нар мандахын өмнөхөн нэг эгнээнд зэрэгцжээ. Өмнө зүгт баруунаас зүүн тийш хөндлөн байдлаар жагссан Буд, Сугар, Санчир, Ангараг, Бархасвадь гарагийг ирэх сарын 20 хүртэл буюу нэг сарын хугацаанд өдөр бүр үүр цайхын өмнөхөн олж үзэх боломжтой гэнэ.
Харин Тэнгэрийн ван, Далай ван, Дэлхий ван зэрэг гараг дэлхийгээс илүү хол зайтай оршдог учраас одон орны дуран ашиглалгүйгээр харах боломжгүй гэж судлаачид тайлбарлаж байна. 2005 оноос хойш эдгээр таван гараг нэг дор үзэгдэж байгаа анхны тохиолдол гэдгээрээ тус үйл явдал одон орон судлаачдын төдийгүй энгийн иргэдийн анхаарлыг ихэд татаж байгаа.
Үүнээс гадна нэгдүгээр сарын сүүлээр эдгээр гарагийн ойролцоо хавирган сар давхцан үзэгдэнэ гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Гарагуудын энэ давхцал жилийн хамгийн хүйтэн өдрүүдийн хамгийн жиндүү цагаар болж байгаа гэдгээрээ мөн онцлог юм. Энэ удаагийн тохиолоос гадна ирэх наймдугаар сарын 13-19-ний хооронд эдгээр гараг оройн тэнгэрт зэрэг үзэгдэнэ гэж эх сурвалжууд мэдээлж байна.
Нарны аймгийн таван гараг нэг эгнээнд зэрэгцлээ | ||
Үзсэн: 2337 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.