Шууд Chart

АНУ-ын Кино академи шүүгчдийн бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулна

2016-01-21 11:42:53

АНУ-ын Кино академи шүүгч нарын бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулахаар шийдвэрлэжээ. Энэ онд Оскарын шилдэг жүжигчний шагналын дөрвөн төрөлд нэр дэвшсэн 20 жүжигчний дотор нэг ч хар арьстан байхгүй нь олны шүүмжлэлд өртсөнтэй холбоотой юм. Үүнтэй холбогдуулан АНУ-ын хар арьст кино найруулагч, жүжигчин Спайк Ли болон жүжигчин Жада Пинкетт Смит нар олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дургүйцлээ илэрхийлсэн.

Мөн тэрээр энэ жилийн Оскарын наадамд оролцохоос татгалзаж байгаагаа дуулгаад бусад хар арьстан жүжигчдийг ч тус наадамд оролцохгүй байхыг уриалсан байна. Найруулагч Спайк Ли энэ асуудал зөвхөн энэ онд гарч байгаа юм биш, 2014 оны Оскарын шилдэг жүжигчний шагналд мөн л дан цагаан арьст жүжигчид нэр дэвшсэн байсныг онцолсон байна. Энэ мэдэгдэл Америкийн хар арьст иргэдийн дунд шуугиан тарьснаас гадна нийгмийн сүлжээгээр багагүй маргаан дэгдээсэн юм.

Иймээс АНУ-ын Кино академийн Ерөнхийлөгч шүүгчдийн бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулахаар шийдвэрлэсэн талаар мэдэгдэл хийжээ. Энэ жилийн Оскарын наадмын шилдэг эрэгтэй дүрийн шагналд Леонардо Ди Каприо, Мэтт Дэймон, Эдди Редмэйн тэргүүтэй жүжигчид өрсөлдөж байгаа бол шилдэг эмэгтэй дүрд Кейт Бланшетт, Бри Ларсон, Шарлотта Ремплинг, Сирша Ронан, Женифер Лоренс нар нэр дэвшсэн байна. Энэ удаагийн 88 дахь Оскарын шагналт гардуулах ёслол хоёрдугаар сарын 28-ны өдөр АНУ-ын Долби театрт болох бөгөөд “Эй-Би-Си” сувгаар дэлхийн 225 оронд шууд дамжуулах юм.         

Нийтэлсэн: Э.Энхрэл

АНУ-ын Кино академи шүүгчдийн бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулна  
Үзсэн: 1146 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.57.94.xxx [103.57.94.xxx] 2016-01-21 11:58
Хар цагаан гэж байгаад нөгөө Леог битгий хасчаасаа даа

Бидэнтэй нэгдээрэй