
БНХАУ-ын дарга Си Зиньпин Саудын Араб дахь төрийн айлчлалаа өндөрлөсний дараа өчигдөр Египет улсад хүрэлцэн очлоо. Түүнийг Каирын нисэх буудалд Египетийн Ерөнхийлөгч Абдул-Фаттах аль-Сиси угтан авсан байна. Си Зиньпиний Египет дэх төрийн айлчлал хоёр хоног үргэлжлэх юм. Өчигдөр тэрээр Египетэд хүрэлцэн очсоныхоо дараа тус улсын Ерөнхий сайд Шериф Исмаилтай уулзжээ. Си Зиньпин Египетэд том төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байгаа Хятадын бизнес эрхлэгчдэд дэмжлэг үзүүлнэ гэдгээ тус уулзалтын үеэр илэрхийлсэн байна. Хятад, Египет орон 2014 онд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд дэвшсэн юм.
Цаашид хоёр орны харилцааг улам ойртуулан нягтруулахын тулд хөгжлийн бодлого зорилтоо уялдуулж ажиллах хэрэгтэй гэдгийг Хятадын дарга цохон тэмдэглэжээ. Энэ хүрээнд “Торгоны зам” эдийн засгийн бүс байгуулах Хятадын санаачилгад тулгуурлан эрчимтэй хамтран ажиллах саналыг Си Зиньпин Египетийн талд тавьсан байна. Хятад Египеттэй дэд бүтцийн бүтээн байгуулалт, аж үйлдвэрийн салбарт хамтран ажиллахад бэлэн гэдгийг Хятадын дарга мөн илэрхийлжээ.
Үүний хариуд Египетийн Ерөнхий сайд Шериф Исмаил “Торгоны зам” санаачилгыг дэмжиж ажиллахаа илэрхийлээд, Хятад, Европыг холбосон худалдааны гүүр болох замаар Египет улс тус санаачилгыг хэрэгжүүлэхэд идэвхтэй үүрэг гүйцэтгэнэ гэдгийг мэдэгдсэн байна. Энэ уулзалтын дараа Си Зиньпин, Шериф Исмайл нар Хятадын 15 компани оролцсон Шинжлэх ухаан, технологийн үзэсгэлэнг үзэж сонирхсон байна. Түүний айлчлалын хоёр дахь өдөр өндөрлөсний дараа Си Зиньпин Иран улсад айлчилж, Ойрхи Дорнод дахь айлчлалаа дуусгах юм.
Си Зиньпин Египет улсад айлчилж байна | ||
Үзсэн: 1028 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.