Шууд Chart

Японы иргэд халим аварчээ

2016-01-21 15:29:38

Японы баруун талын Токушима мужийн Анан хотод далайн эргийн гүехэн усанд халим гацжээ. Өчигдөр өглөө орон нутгийн цагаар 9 цагийн орчимд хотын оршин суугчид халимыг анх олжээ. Мэргэжилтнүүд халимыг шүдэт халимын төрөл зүйлд багтдаг кашалот халим болов уу гэж таамаглаж байна. Халимыг олсны дараа амийг нь аврахын тулд цагдаа нар болон хотын оршин суугчид нурууг нь усаар тогтмол чийглэн, далайн гүнзгий хэсэг рүү түлхэн оруулахаар гурван цагийн турш чармайжээ.

Харамсалтай нь халим хэтэрхий хүнд байснаас дээрх оролдлого амжилт олоогүй байна. Харин дараа нь загасчдын завь хүрэлцэн ирснээр халимыг завинаас бэхэлсэн олсоор татаж, олон хүний хүч хөдөлмөрийн үр дүнд халимыг далайд нь буцааж чаджээ. Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар кашалот халим ихэвчлэн далайн гүнд амьдардаг байна. Иймээс энэ төрлийн халим далайн эргийн гүехэн усанд гацна гэдэг тун ховор үзэгдэлд тооцогддог юм байна. 

Гэрчүүдийн ярьснаар энэ халим 10 орчим метр урттай, толгой болон эх биеийн бусад хэсэгтээ шархдаж гэмтсэн, үүнээсээ үүдэн ихэд ядарч туйлдсан байжээ. Иймээс далайдаа буцсан халимыг хурдан эдгэрч тэнхрээсэй гэж хүсэж байгаагаа орон нутгийн иргэд ярьж байна.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Японы иргэд халим аварчээ  
Үзсэн: 593 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
73.169.227.xxx [73.169.227.xxx] 2016-01-22 05:59
Yoponuud jinhene hlimnii daisan daa tegeed ch ene 10 m bish 10 ft baih

Бидэнтэй нэгдээрэй