Шууд Chart

Литвиненког хороох тушаалыг Путин баталсан байж магадгүй

2016-01-22 16:35:38

2006 онд Оросын Холбооны аюулаас хамгаалах албаны ажилтан асан Александр Литвиненко цацраг идэвхт полонийд хордож Лондон хотод нас барсан. Түүний үхлийн шалтгааныг мөрдөн шалгасан эцсийн тайлангаа Британийн мөрдөн шалгах байгууллагууд өчигдөр танилцуулсан нь олон улсад шуугиан тарилаа.

Тодруулбал, тус тайланд Александр Литвиненког хороох тушаалыг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин баталсан байж магадгүй гэж дүгнэсэн бана. Харин мөрдөн шалгалтад хамтран ажиллахаас татгалзаад байсан ОХУ Британийн шүүгчийн нийтэлсэн энэ тайлан хоёр орны харилцаанд сөргөөр нөлөөлж магадгүй болохыг анхаарууллаа. Путинг ил тод шүүмжилдэг байсан Александр Литвиненко эх орноо орхин, Их Британид зургаан жил орогносны дараа полонийд хордож нас барсан юм. Хэргийн мэдээллээс үзвэл Лондон хотын Миллениум зочид буудалд байхдаа түүний уусан цайнд ховор, эрүүл мэндэд маш хортой цацраг идэвхт изотоп болох полоний хийсэн байжээ.

Мөн тус тайланд тухайн үед Оросын Холбооны аюулаас хамгаалах албанд ажиллаж байсан хоёр хүн энэ даалгаврыг гүйцэтгэж, Литвиненкогийн амийг хөнөөсөн болохыг илрүүлсэн гэж тэмдэглэжээ. Их Британийн зүгээс тайлантай холбогдуулан Оросыг балмад үйлдэл гаргасан гэж зэмлэсэн ч, үүнтэй холбогдуулан Оросын эсрэг чиглэсэн ямар нэг арга хэмжээ авах эсэх нь тодорхойгүй байна. Хэрэв тийм нөхцөлд энэ талаарх шийдвэрийг Сирид энх тайван тогтоох яриа хэлэлцээг зохион байгуулсны дараа гаргана гэдгээ Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмероны мэдэгдлээ. Ирэх долоо хоногт болохоор төлөвлөгдсөн Сирийн сөргөлдөгч талуудын хоорондох яриа хэлэлцээг амжилттай болгоход Оросын дэмжлэг чухал гэж үзэж байгаатай энэ нь холбоотой юм.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Литвиненког хороох тушаалыг Путин баталсан байж магадгүй  
Үзсэн: 1268 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.57.93.xxx [103.57.93.xxx] 2016-01-23 16:32
Urvagch nar ingej l uheh yostoi
112.72.11.xxx [112.72.11.xxx] 2016-01-23 11:40
улс төрд байдаг л асуудал шүү дээ ардчилсан намынхан ардчилалын зохион байгуулагч Санжаасүрэнгийн Зоригийг гэрт нь орогнож авгайгийн хусаж байгаад үүсгэн байгуулагч Зоригийг алаа биз дээ

Бидэнтэй нэгдээрэй