Шууд Chart

АНУ-ын зүүн хэсгээр цасан шуурга ширүүснэ

2016-01-23 10:02:47

АНУ-ын зүүн эргийн бүс нутгаар хүчтэй цасан шуурга шуурч байгаа. Өнөөдөр Вашингтон хот болон Атлантын далайн эрэг хавийн бүс нутагт энэ шуурга улам ширүүсэх төлөвтэй байгааг тус улсын цаг уурын хүрээлэнгээс анхааруулж байна. Холбогдох албаныхны мэдээлснээр өнөөдөр үдээс хойш салхилах цасан шуургаар хэдхэн цагийн дотор 60 см хүртэл зузаан хур тунадас унах төлөвтэй байгаа гэнэ.

Үүнээс гадна хүчтэй шуурганы улмаас эрчим хүч тасрах, автозамын хөдөлгөөн зогсох, нислэг хойшлогдох зэрэг үр дагавар гарч болзошгүй байна. Эдгээр анхааруулгатай холбогдуулан шуурганаас өмнө хоол хүнсний нөөцөө цуглуулах гэсэн хүмүүсийн урт дараалал дэлгүүр хоршоодод үүсээд байгаа юм. Албаныхны мэдээлж байгаагаар цасан шуурга ширүүсэх бүс нутгуудад нийт 50 сая гаруй хүн амьдардаг байна. Одоогоор АНУ-ын Мэриленд, Умард Каролина, Жоржиа, Пенсильвани, Виржини зэрэг муж улсад онц байдал зарлаад байна. Мөн цаг уурын онц аюултай үзэгдлээс үүдэн Умард Каролинад хоёр жолооч, Теннеси, Мэриленд зэрэг муж улсад тус бүр нэг хүн амь насаа алдсан юм.

Мөн АНУ-ын нийслэл Вашингтон хотод нийтийн тээврийн систем энэ амралтын өдрүүдээр ажиллахгүй ажээ.

Нийтэлсэн: Э.Энхрэл

АНУ-ын зүүн хэсгээр цасан шуурга ширүүснэ  
Үзсэн: 2359 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.131.252.xxx [202.131.252.xxx] 2016-01-24 13:23
Huiterlee. Bur 70-80 hureed huiterchihvel sain.Uls bolgond hushuu durj baidag tas heldeesei.
182.160.4.xxx [182.160.4.xxx] 2016-01-23 14:21
hamaatai bdagima nohor mine! huiterch bga gazruud mash ih gazriin tos heregleh ni ihesch ternii hereer benzin tosnii une manaid btugai delhii niiteer nenegddeg um hunguai!
182.160.36.xxx [182.160.36.xxx] 2016-01-23 14:08
ter bidend yamar hammatai yum

Бидэнтэй нэгдээрэй