Шууд Chart

АНУ-д цасан шуурганы улмаас 20 хүн амь насаа алджээ

2016-01-25 12:37:02

АНУ-ын зүүн эргийн бүс нутгаар шуурсан хүчтэй цасан шуургатай холбогдуулан Нью-Йорк хотноо тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд үйлчилж байсан хязгаарлалт өчигдрөөс цуцлагдлаа. Энэ хязгаарлалтын хүрээнд зөвхөн түргэн тусламжийн болон зам цэвэрлэх албаны автомашинууд хөдөлгөөнд оролцох эрхтэй, харин эдгээрээс бусад автомашин хөдөлгөөнд оролцохыг хязгаарласан, зөвшөөрөлгүй хөдөлгөөнд оролцсон жолоочийг баривчилж байсан юм. Харин өчигдөр өглөө Нью-Йорк хотын гүүр, тунелүүд эргэн нээгдэж, жолооч нар замд гарах эрхтэй болжээ.

АНУ-ын хамгийн их хүн амтай тус хотод өнгөрсөн хоёр хоногт орсон цасны зузаан 1869 оноос хойш бүртгэгдсэн үзүүлэлтэд хоёрдугаарт бичигдэж байна. Мөн цаг агаарын нөхцөл байдлаас цуцлагдсан "Бродвей" театрын тоглолтуудыг энэ долоо хоногт зохион байгуулахаар болжээ. Цасан шуурганы улмаас наад зах нь 30-аад хүн амь насаа алдсан мэдээ байна. Нийслэл Вашингтон хотод галт тэрэгний үйлчилгээ түр зогссон, иргэний агаарын тээврийн нислэгүүд хойшлогдсон хэвээр байна. Өнгөрсөн амралтын өдрүүдээр цуцлагдсан долоон мянга орчим нислэг дээр нэмэн өнөөдөр 615 нислэг хойшилжээ.

Цасан шуурга болсон АНУ-ын зүүн эргийн бүс нутагт 85 сая гаруй хүн оршин суудаг юм. Тус бүс нутгийн зарим хэсэгт 107 см хүртэл зузаан цас унасан гэж ус цаг уурын албаныхан мэдээлж байна. АНУ-ын парламентын доод танхим цаг агаарын нөхцөл байдалтай холбогдуулан мягмар, лхагва гарагт шинэ хуулийн төсөл хэлэлцэн, санал хураах байснаа хойшлууллаа. Ингэснээр тус хуулийн төслийг батлах эсэх асуудлаар санал хураалтыг ирэх сарын 1-нд зохион байгуулахаар болжээ.

Нийтэлсэн: Э.Энхрэл

АНУ-д цасан шуурганы улмаас 20 хүн амь насаа алджээ  
Үзсэн: 636 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
183.177.101.xxx [183.177.101.xxx] 2016-01-25 14:36
АНУ байгалийн гамшгийн өмнө сөхөрч байна, тэгэхэд манайхан байгалийн үзэгдлийг эрхшээлдээ оруулсан юм шиг худлаа яриад л газар хөдлөлтийн гамшгаас сэргийлэх хөтөлбөр гэх шиг цаас л байгаа шүүдээ

Бидэнтэй нэгдээрэй