Шууд Chart

Хулсны баавгай шинэхэн цасанд баярлан тоглож байна

2016-01-25 13:07:23

АНУ-ын зүүн эргийн бүс нутгаар болсон цасан шуурганаас үүдэлтэйгээр олон өрх айлд эрчим хүч тасарч, автозамын хөдөлгөөн хаагдаад байгаа. Гэхдээ энэ нь тус бүс нутгийн зарим иргэн амралтын өдрүүдээ тааламжтай өнгөрүүлэхэд саад болж чадсангүй. Тухайлбал, Пенсильвани муж улсын Филадельфи хотод цасан шуурганы дараа олон иргэд шинэхэн цастай гудамж талбайд гарч, зураг авахуулах, мөн автомашингүй сул чөлөөтэй замаар зугаалах, цанаар гулгах зэргээр хөгжилдөж байна. АНУ-ын зүүн эргийн дийлэнх бүс нутгийн нэгэн адилаар Филадельфи хотын зарим хэсгээр 80 хүртэлх см зузаан хур тунадас унасан гэж ус цаг уурын албаныхан мэдээлж байна.

Тус бүс нутагт нэг улиралд ордог хур тунадасны нийт хэмжээтэй дүйцэхүйц их цас хоёрхон хоногийн дотор орсон болохыг мэргэжилтнүүд мөн онцолж байгаа юм. Үүнээс гадна АНУ-ын нийслэл Вашингтон хот дахь Үндэсний амьтны хүрээлэнгийн 18 настай Тиан Тиан нэрт хулсны баавгай шинэхэн цасанд баярлан тоглож байгаа бичлэг нийгмийн цахим сүлжээ хуудсуудаар түгж, олны хайр өхөөрдлийг татаж байна. 120 гаруй кг жинтэй энэхүү баавгайн бичлэгийг фэйсбүүк хуудаснаа 33 сая хүн үзэж сонирхжээ. Вашингтон дахь тус амьтны хүрээлэнд хулсны дөрвөн баавгай амьдардаг юм. АНУ-ын нийслэлд одоогийн байдлаар 50 орчим см зузаан хур тунадас унаад байна.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Хулсны баавгай шинэхэн цасанд баярлан тоглож байна  
Үзсэн: 2018 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.10.22.xxx [103.10.22.xxx] 2016-01-25 14:22
so cool and cute. huurhun yumaa

Бидэнтэй нэгдээрэй