Шууд Chart

Ерөнхийлөгч эх орондоо ирлээ

2016-01-25 13:31:54

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Швейцарийн Холбооны Улсын Давос хотноо болсон Дэлхийн эдийн засгийн 46 дугаар чуулга уулзалтад оролцоод өнөөдөр эх орондоо ирлээ. Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтаар глобал түвшинд тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх боломж, санаачилга, цаашид авах арга хэмжээний талаар яриа хэлэлцүүлэг өрнүүлж, энэ удаагийн чуулга уулзалтаар “Үйлдвэржилтийн 4 дэх дэвшил” ерөнхий сэдвийн хүрээнд 250 гаруй салбар хуралдаан боллоо.

Энэ удаагийн чуулга уулзалтаар эрүүл мэнд, санхүү, боловсролын салбарыг хэрхэн өөрчлөх, уур амьсгалын өөрчлөлт, бүх нийтийн эрүүл мэндийн асуудлуудыг шийдвэрлэхэд технологийн хөгжил дэвшил хэрхэн нөлөөлөх, тулгарч буй асуудал, сорилтууд урьд өмнөхөөс илүү ээдрээтэй, хурдацтай, харилцан хамааралтай болсон үед оновчтой зөв шийдвэр гаргах чадамжтай Төрийн байгууллагын тогтолцоог хэрхэн бүрдүүлэх зэрэг асуудлыг хэлэлцсэн байна.

Чуулга уулзалтын үеэр Монгол Улсын эдийн засаг, хөрөнгө оруулалтын орчин, тавьж буй хөгжлийн зорилтоо танилцуулах зорилгоор оны нэгдүгээр сарын 22-ны өдөр “Монголын үдэш” арга хэмжээг зохион байгуулсан юм.

Чуулга уулзалтад Монгол Улс өндөр дээд түвшинд оролцох нь улс орноо сурталчлах, олон улсын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулах, Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн өнөөгийн байдлыг танилцуулах, гадаадын хөрөнгө оруулалтыг татах зэрэгт ач холбогдолтой юм.


Ерөнхийлөгч эх орондоо ирлээ  
Үзсэн: 630 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
217.44.49.xxx [217.44.49.xxx] 2016-01-25 20:31
ulsiin mungu demii yumand urehee boli. Elbegdorj.g ch ogtsruul. Herev bi Erunhiilegch bolvol, Avilga heel hahuuli, hund surtliig alga bolgon geed hutsaad b.san haana b.na a a Ard tumniig huurah hereggui. Chi martsan b.j b.no harin ard tumen martaagui shuu.
183.177.101.xxx [183.177.101.xxx] 2016-01-25 14:29
зардлыг нь төлүүл, өнөө өршөөсөн 3 гадаадын нөхдийн татварыг өрийг ч төлүүл

Бидэнтэй нэгдээрэй