Дэлхийн II дайны ахмад зүтгэлтэй 93 настай Норвуд Томас өөрийн залуу цагтаа хайрлаж явсан найз бүсгүй 88 настай Жойс Морристойгоо бүхэл бүтэн 70 жилийн дараа уулзахаар болжээ.
Дэлхийн II дайны үед тэд Англид учирсан бөгөөд тэдний хайрын түүх хэдэн сарын турш үргэлжилж, улмаар залуу Томас Нормандын тулаанд оролцохоор явснаар тэдний холбоо тасарчээ.

Тэд саяхан бие биенийхээ хаана амьдарч байгаа тухай олж мэдсэний дараа хоёр цаг орчим скайпаар залуу цагийнхаа тухай, хамт байсан үеэ дурсан ярилцсан байна.
Томас энэ талаараа "Түүний царайг харах үед сэтгэл минь хэрхэн хөдлөхийг би таахгүй байна" хэмээн ярьсан аж. Тэрбээр тун удахгүй Австралийг зорих бөгөөд хуучин хосууд Валентиний баярыг хамтдаа өнгөрүүлэх гэнэ.

Эх сурвалж: Ganbat Gongorjav
| Найз бүсгүйтэйгээ 70 жилийн дараа уулзахаар болжээ | ||
| Үзсэн: 685 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.