
Чөлөөт бөхийн шигшээ багийн эрэгтэй бөхчүүд Францын нийслэл Парис хотыг зорьсон бол Монгол Улсын гавьяат тамирчин Б.Номин, П.Өнөрбат нарын зэрэг хүчтэнүүд Дан Коловын нэрэмжит тэмцээний дэвжээнд гарахаар болов. Тэдний оролцох 53 дахь удаагийн тэмцээн Болгар Улсын нийслэл Софи хотын "Universiada sport hall” спортын ордонд энэ сарын 29, 30-нд болно. Өнгөрсөн жил тус тэмцээнийг манай эрэгтэй шигшээ баг өнжсөн. Харин энэ жилийн хувьд “Алдар” спорт хорооны тамирчин, Д.Цогтбаатар 57 кг-д, “Гацуурт-Олимп” клубын тамирчин, оюутны дэлхийн аварга Т.Түвшинтулга 61 кг-д, “Гацуурт-Олимп” клуб, МҮДС-ийн тамирчин, ДАШТ-ий мөнгөн медальт Б.Номин 65 кг-д, “Хасу-Мегастарс” клубын тамирчин, ДАШТ-ий мөнгөн медальт П.Өнөрбат, “Арслан” клубын тамирчин Д.Гомбодорж нар 74 кг-д, “Алдар” спорт хорооны тамирчин, Армийн дэлхийн аварга О.Үйтүмэн 86 кг-д хүч үзнэ. Дасгалжуулагчаар О.Пүрэвбаатар, шүүгчээр Х.Ганболд ажиллана.
Дан Коловын нэрэмжит тэмцээний дэвжээнд манай зургаан бөх гарна | ||
Үзсэн: 651 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.