Шууд Chart

Шүдний эмнэлгийн цацрагтай ажиллагсдад сургалт зохион байгууллаа

2016-01-27 15:01:41

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Анагаахын шинжлэх ухааны сургуулийн НАСС, Монголын Шүдний Мэргэжилтний Холбоотой хамтран “Цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангуулах, эмнэл зүйн практикт хэрэглэгдэх рентген оншилгооны тухай” сэдэвт сургалтыг шүдний эмнэлгүүдийн цацрагтай ажиллагчдад зориулан Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн хурлын зааланд амжилттай зохион байгууллаа.

Сургалтад шүдний эмчилгээ, оношилгоонд рентген аппарат ашиглаж буй 60-аад байгууллагын 80 гаруй цацрагтай ажиллагчид хамрагдсан ба Монголын Шүдний Мэргэжилтний Холбооноос 1 кредиттэй сертификат олголоо. Тус сургалтаар Монгол Улсад мөрдөгдөж буй цацрагтай холбоотой хууль, дүрэм журам болон хяналт шалгалтад ашиглах хяналтын хуудсыг танилцуулж, ионжуулагч цацрагийн тухай үндсэн ойлголт, рентген цацрагаас хамгаалах арга, мэргэжлийн шарлагын хувийн тунгийн хяналт, цацрагийн биологи үйлчлэл, нүүр ам судлалын эмнэл зүйн практикт хэрэглэгдэж буй рентген аппарат, тоног төхөөрөмжийн цацрагийн аюулгүй ажиллагаа, ач холбогдол, рентген кабинетад тавигдах шаардлага, цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр мэдлэг олгож, цацрагтай ажиллагчдад мэргэжил арга зүйн зөвлөгөө, зөвлөмж, гарын авлагыг өгч, харилцан мэдээлэл солилцлоо.

Энэхүү сургалт нь цацрагтай ажиллагчдын цацрагтай холбоотой хууль дүрэм журам, мэдлэг, чадварыг дээшлүүлэх, рентген аппаратын цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангуулж, цацрагийн болзошгүй ослоос урьдчилан сэргийлэх, харилцан туршлага солилцсон үр дүнтэй сургалт боллоо.

Дашрамд дуулгахад, Нийслэлийн хэмжээнд 256 шүдний эмнэлэг үйл ажиллагаа явуулж байгаагаас 70 гаруй хувь нь шүдний эмчилгээ, оношилгоонд рентген аппарат, тоног төхөөрөмжийг ашиглаж байна. Эдгээр шүдний эмнэлэгт Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Цөмийн болон цацрагийн хяналтын хэлтсээс 2016 онд тандалт судалгааг хийж, Монголын шүдний мэргэжлийн холбоотой хамтран ажиллах юм байна.


Шүдний эмнэлгийн цацрагтай ажиллагсдад сургалт зохион байгууллаа  
Үзсэн: 647 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй