Шууд Chart

Владимир Путинг авлига, хээл хахууль авдаг гэж АНУ-ын албаны хүн мэдэгджээ

2016-01-27 15:46:21

“Би-Би-Си” сувгийн цахим хуудсанд гарсан нийтлэлд АНУ-ын Сангийн яамны ажилтан ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинг авлига, хээл хахууль авдаг гэж буруутгасан. Энэ мэдэгдлийн талаар өчигдөр Кремль албан ёсны байр сууриа илэрхийлжээ

Кремлийн хэвлэлийн албаны төлөөлөгч Дмитрий Песков дээрх мэдэгдлийг баримтгүй, хоосон гүжирдлэг хэмээн эрс шүүмжилсэн байна. Мөн ийм ул үндэсгүй мэдэгдлийг АНУ-ын засаг захиргааны хариуцлагатай ажилтан хийсэн явдалд гайхширч байна гэдгээ тэрээр илэрхийлжээ. АНУ-ын Сангийн яамны хориг арга хэмжээ эрхэлсэн хэлтэст ажилладаг Адам Шубин “Би-Би-Си”-д ярихдаа Путин авлига, хээл хахууль авдгийг Америкийн Засгийн газар олон жилийн өмнөөс мэдэж байсан гэж мэдэгдсэн юм. АНУ-ын албаны хүн Путиныг авлига, хээл хахууль авдаг гэж ил тодоор буруутгасан анхны тохиолдол энэ болсныг олон улсын хэвлэлүүд онцолж байна. АНУ-ын эрх баригчид авлига, хээл хахуулийн асуудалтай холбогдуулан Путины туслахуудын эсрэг аль хэдийнэ хориг арга хэмжээ тогтоосон юм.

Гэхдээ Ерөнхийлөгч Путины эсрэг энэ асуудлаар ямарваа мэдэгдэл, арга хэмжээ өмнө нь хэрэгжүүлж байсан удаагүй юм байна. Гэхдээ Украины хямралаас үүдэн хоёр жилийн дотор эрс муудсан АНУ, ОХУ-ын харилцаанд Путиныг буруутгасан дээрх мэдэгдэл дорвитой нөлөө үзүүлэхгүй болов уу гэж шинжээчид дүгнэж байна. 

Нийтэлсэн: Э.Энхрэл

Владимир Путинг авлига, хээл хахууль авдаг гэж АНУ-ын албаны хүн мэдэгджээ  
Үзсэн: 951 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй