
Одоогоос нэг жилийн өмнө АНУ Карибийн бүс нутгийн талаарх гадаад бодлогоо өөрчилсөнтэй холбоотойгоор Куба улс Америкийн жуулчдын хөлд дарагдаж эхэллээ. Халуун орны цаг агаар, соёл урлагийн арвин ёс заншил, алдартай навчин тамхитай энэ оронд хүйтэн дайны үед тавьсан хориг арга хэмжээний улмаас Америк жуулчид очих боломжгүй шахам байсан цаг үе одоо мартагдаж байна.
Кубын нийслэл Гавана хотын өргөн чөлөө, гудамж талбайгаар Америк жуулчид Канад, Европын иргэдтэй хөл нийлүүлэн зугаалах болсон байна. 2015 онд тус улс 3.5 сая жуулчин хүлээн авсан нь өнгөрсөн онтой нь харьцуулахад 17.5 хувиар өссөн үзүүлэлт бол Америк жуулчдын тоо 77 хувиар өсч 161 мянгад хүрсэн юм.
Энэ онд Куба-Америкийн хооронд иргэний агаарын тээврийн шууд нислэг нээгдэж байгаа тул америк жуулчдын тоо улам нэмэгдэх хандлагатай байгаа талаар холбогдох албаныхан мэдээлж байна. Жуулчдын тоо ийнхүү эрс өсч байгаа нь зочид буудал, машин түрээс, зоогийн газар зэрэг үйлчилгээний байгууллагууд үнээ өсгөхөд хүргэжээ.
Олон жилийн хориг арга хэмжээний улмаас аялал жуулчлалын салбар төдийлөн сайн хөгжиж амжаагүй Куба улс жуулчдын энэ гэнэтийн давалгаанд бэлэн биш байгаагаас аялагчдаас гомдол, санал тасрахгүй байна. Тус улсын Засгийн газар аялал жуулчлалын салбартаа гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх бодлого баримталж, 2020 он гэхэд нийт зочид буудлын өрөөний тоог 85 мянгад хүргэхээр төлөвлөж буй юм байна.
Куба улс Америк жуулчдын хөлд дарагдаж байна | ||
Үзсэн: 708 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.