
Сиритэй хөрш зэргэлдээ орнууд дахь дүрвэгчдийн хуарангуудаас асран халамжлах хүнгүй өсвөр насны сири хүүхдүүдийг хүлээн авах тоогоо нэмэх болсноо Их Британийн Засгийн газар мэдэгдлээ. Ойрын таван жилийн хугацаанд 20.000 дүрвэгч хүлээж авна гэдгээ Лондон хэдийнэ амласан.
Энэ хүрээнд Их Британийн Дотоод хэргийн яамны Цагаачлалын асуудал эрхэлсэн орлогч сайд Жеймс Брокеншир дүрвэгчдийн дундах хараа хяналтгүй хүүхдүүдийг тогтоож, Их Британи руу шилжүүлэхэд туслахыг НҮБ-ын дүрвэгчдийн комиссоос хүсчээ. Сириэс яг хэдэн дүрвэгч хүүхэд хүлээж авах тоог Их Британийн Засгийн газар мэдээлээгүй байна.
Европын Холбооны аль нэг улсад хэдийнэ нэвтэрсэн дүрвэгчдийг энэ тоонд оруулахгүй юм байна. Их Британийн сөрөг хүчний Лейборист нам асран халамжлагчидгүй сирийн дүрвэгч 3000 хүүхэд хүлээж авахыг Засгийн газартаа уриалж байгаа юм.
Их Британи асран халамжлах хүнгүй Сири хүүхдүүдийг хүлээн авна | ||
Үзсэн: 926 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.