
Монгол түмний бахархал, Мэргэжлийн сүмо бөхийн 68 дахь их аварга, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Долгорсүрэнгийн Дагвадорж 2003 оны нэгдүгээр сарын 29-ний энэ өдөр анх удаа түрүүлж байв.
Тэрбээр макүүчид 25 удаа түрүүлснээс гадна 2005 онд нэг жилийн бүх башёд манлайлж байсан билээ. Мөн 2004-2007 он хүртэл сүмогийн цорын ганц ёкозүна цолтноор нэрлэгдэж байв. 2010 оны аравдугаар сарын 3-нд албан ёсоор зодог тайлснаар Монголын чөлөөт бөхийн холбооны Ерөнхийлөгчийн албыг хашиж, тив, дэлхий, олимпийн их наадамд баг тамирчдаа удирдаж байна.
Энэ өдөр их аварга Д.Дагвадорж анх удаа сүмод түрүүлж байв | ||
Үзсэн: 3449 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.