Шууд Chart

Улаанбаатарт өдөртөө 17 хэм хүйтэн

2016-01-31 10:09:35

2016 оны нэгдүгээр сарын 31-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлшинэ, зүүн хагаст багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар баруунаас секундэд 5-10 метр, бусад нутгаар баруун хойноос секундэд     7-12 метр, явган шуурга шуурна. Завхан голын эхээр 36-41 хэм, Увс нуурын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр 27-32 хэм, Алтай, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Улз, Халх голын сав газар, Дарьгангын тал нутгаар 18-23 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 8-13 хэм, бусад нутгаар 12-17 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 15-17 хэм хүйтэн байна.


2016 оны хоёрдугаар сарын 01-нээс хоёрдугаар сарын 05-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв 

3-нд нутгийн баруун хагаст, 4-нд нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи 4-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларч Завхан голын эхээр шөнөдөө 45-50 хэм, өдөртөө 29-34 хэм, Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 37-42 хэм, өдөртөө 24-29 хэм, Хүрэн бэлчир, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын сав, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 31-36 хэм, өдөртөө 16-21 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 5-10 хэм, бусад нутгаар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 12-17 хэм хүйтэн байна.

 


Улаанбаатарт өдөртөө 17 хэм хүйтэн  
Үзсэн: 491 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй