Шууд Chart

Нэг ширхэг тамхи 250, нэг ширхэг тоосго 250 төгрөг

2016-02-01 15:02:32

Анхаа Анхаа гэх фэйсбүүк хаягтай эрхэм өөрийн цахим хуудаснаа нэгэн сонирхолтой бодол бөгөөд туршилтыг хийсэн нь цахим ертөнцийн хэрэглэгчдийг мэтгэлцүүлсээр байна. Тэрбээр,

Би тамхины тухай багахан тооцоо гаргаж үзлээ. “Тамхинаас гарцгаая”, “тамхи хортой”, “тамхи 5 нас хорооно” гээд зөндөөн л юм уншиж байсан. Хайрцаг дээр нь эвгүй зураг наачихсан, айхтар үгтэй анхааруулгатай байхад хүртэл бид тоохгүй. Зарим нь хараагүй юм шиг, зарим нь тэрхүү зургийг цаасаар халхалж байгаад л татсаар байдаг. За тэр найрлаганд нь байдаг хоруудын талаар бүр яриад ч яахав. Та бүхэнд зүгээр л нэг тоо харуулах гэсэн юм.

1 ширхэг тамхи 250 төгрөг, 1 ширхэг тоосго 250 төгрөг. 1 хүн өдөрт 10 ширхэг тамхи татдаг байлаа гэж бодоход 1 сард 300 тоосго, 1 жилд 3600 тоосго татаж устгаж байна.

Миний л мэдэхээр 5х8 хэмжээтэй байшинг өнгөлөхөд 4000 ширхэг тоосго орж байсан юм даг. Тэгэхээр 1 хүн жилд 1 байшингийн тоосго татаж байна гээд бодохоор бид хичнээн давхар барилга татсан бол... Ямар их бүтээн байгуулалтыг зүгээр л уугиулж байна вэ? Дээр нь эрүүл мэндээрээ хохирч байгаа. Энэ ямар нэгэн тоосгоны реклам биш шүү хэхэ. Би ч бас тоосго /тамхи/ татдаг зүгээр л энийг бодоод үзсэн чинь татмааргүй санагдаад лав л 10 хоног татсангүй. Бас эхнэр маань үнсний сав долоомооргүй байна гээд байсан юм. Тэр бас жаахан нөлөөлсөн байх. Тэгээд нэг ч гэсэн хүн бодож үзэг л гэж бодсон юм.

Анхааралтай уншсан танд баярлалаа.


Нэг ширхэг тамхи 250, нэг ширхэг тоосго 250 төгрөг  
Үзсэн: 670 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
80.11.149.xxx [80.11.149.xxx] 2016-02-01 19:49
neeree l unen shuu bi ooroo tamhi tatdaggu tamhi tatallaa bajn mongotei boloogui lbaina bi bol tamhi tataj baigaa humuusiig haraad demii ymand mongo urj deer n eruul mendeeree davhar hohirch baigaagaa oilgodoggui l ym baihdaa ???i

Бидэнтэй нэгдээрэй